Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатар хот руу хүнсний бараа бүтээгдэхүүн ачсан машин орох, гарах хөдөлгөөн чөлөөтэй болсон тул мах ховордохгүй"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Махны хангамжтай холбоотой цаг үеийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл өглөө. 

Өчигдөр Улаанбаатар хотын есөн дүүргийн хэмжээнд бүх хүнсний дэлгүүр болон төвөөр нийт 86 тонн мах борлогджээ. 

Тэрбээр "Энэ жил Засгийн газрын тогтоолоор махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах үүднээс нөөцийн мах бэлдэх даалгаврыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, ХХААХҮЯ хамтран хийж байгаа.

Мах махан бүтээгдэхүүн бэлдэх 16 ААН арилжааны банкны зээлийн эх үүсвэрээ аваад хөдөө орон нутгуудаар махаа бэлдээд эхэлчихсэн. Өчигдрийн байдлаар 4,500 тонн махыг 23 агуулахад саванд нөөцөлж, хадгалсан.

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед нөөцийн махаа хэрэглэхгүй. Харин хөдөө орон нутгаас ирж байгаа нойтон махаа хэрэглэнэ. Улаанбаатар хот руу хүнсний бараа бүтээгдэхүүн ачсан машин орох гарах хөдөлгөөн чөлөөтэй болсон тул мах ховордохгүй" гэв. 

ВИДЕО: 
https://www.facebook.com/iKonNews/videos/416873693052182

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.