Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Гантөмөр: Иргэд хүнсний хангамжийн асуудалд санаа зоволтгүй. Хангалттай сайн байгаа

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Хүнсний хангамж болон замын хязгаарлалтын талаар Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өнөөдөр Улаанбаатарын хэмжээнд хүнсний томоохон болон жижиг 68 төв, захууд ажиллаж байгаагаас 48 нь тоомохон хэмжээний захууд бий. Нийт 3,761 дэлгүүр үйлчилгээ үзүүлж байна.

УОК-ын шийдвэрээр хүнсний дэлгүүрүүд 07:00-21:00 цаг хүртэл ажиллахаар болсон. Өчигдрийн байдлаар хүнсний дэлгүүрүүдэд иргэдийн хөл хөдөлгөөн ихээхэн хэмжээгээр багассан. Хангалт сайн байгаа. Манай иргэд хүнсний хангамжийн асуудалд санаа зоволтгүй. Хангалттай сайн байгаа гэж ойлгож болно.

Мөн цахилгаан дулаан, усан хангамж, ариутгал халдваргүйтгэлийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж буй байгууллагын машин механизм, газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, хүнсний үйлдвэрлэлийн худалдаа тээвэрлэлт, түгээлт зэрэг ханган нийлүүлэлт хийж байгаа тусгай тээвэрлэлтийн машинууд, эмнэлэг, эмийн сан, эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэлтийн машин, хог хаягдал, цэвэрлэгээ, ачилт, цуглуулга, тээвэрлэлтийн тээврийн хэрэгсэл, оршуулгын үйл ажиллагаа , сайжруулсан түлшний тээвэрлэлт хийж буй машинууд замын хөдөлгөөний хязгаарлалтад орохгүй" гэв. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/416873693052182

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.