Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Хүүхэд гар ариутгагч бодис уух тохиолдол гарч байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүүхдүүд гар ариутгагч бодис уух тохиолдол гарч байгааг ЭМЯ-наас анхаарууллаа.

"Хатуу хөл хорионы дэглэмийн үед иргэд бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах шаардлагатай.

Ялангуяа бага насны хүүхдээс гар ариутгагчийг хол байлгахыг зөвлөж байна. Хүүхэд гар ариутгагч бодис уух тохиолдол гарч байна.

АНУ, Иран зэрэг орнуудад хордлогын шинж тэмдгээр олон хүн нас барж байсан талаар өмнө нь хэлж байсан. 

Ариутгал халдваргүйтгэлийн бүтээгдэхүүнийг харанхуй газар, хүүхдээс хол байлгах хэрэгтэй" гэж Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэр хэллээ.

ВИДЕО:  

https://www.facebook.com/191166414402268/videos/416873693052182

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.