Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол улс ур чадвартай мэргэжилтний нөөц боломжоор дэлхийн 63 орноос 63 дугаарт үнэлэгджээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

IMD World Competitiveness Center хүрээлэнгээс жил бүр дэлхийн улс орнуудын ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх, тэтгэх, хөгжүүлэх боломжийг үнэлдэг.

Энэ жилийн “IMD World Talent Ranking 2020” тайлан өчигдөр буюу Пүрэв гарагт нийтлэгджээ.

Судалгаанд дэлхийн 63 орныг үнэлж, жагсаасан байна. Харамсалтай нь Монгол улс хамгийн сүүлийн байранд жагсжээ.

2016 онд Монгол улс 60 дугаарт жагсаж байсан бол 2017, 2018 онуудад 62, 2019 онд 63 дугаарт жагсаж, жил бүр үнэлгээ нь буурсаар ирсэн байна.

Улс орнуудыг үнэлэхдээ “Investment and Development” (мэргэжилтэн бэлтгэхэд хийж буй хөрөнгө оруулалт, бодлогын дэмжлэг), “Appeal” (мэргэжилтнүүдийн ажиллаж, амьдрах орчин, боломж), “Readiness” (мэргэжилтнүүдийн нөөц, ур чадвар) гэсэн гурван бүлэг үзүүлэлтээр үнэлжээ.

Монгол улс эдгээр үзүүлэлтүүдээр тус бүр 59, 63, 56 дугаар байруудад үнэлэгдсэн байна.

63 орноос хамгийн өндөр үнэлгээ авсан 10 орныг жагсаавал:

  1. Швейцарь
  2. Дани
  3. Люксембург
  4. Исланд
  5. Швед
  6. Австри
  7. Норвеги
  8. Канад
  9. Сингапур
  10. Нидерланд

 

63 орноос хамгийн муу үнэлгээ авсан 10 орныг жагсаавал:

  1. Орос
  2. Болгар
  3. Мексик
  4. Румын
  5. Колумби
  6. Бразил
  7. Венесуэл
  8. Словак
  9. Энэтхэг
  10. Монгол

 

Судалгааны дэлгэрэнгүй тайлантай энэ холбоосоор танилцах боломжтой.