Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Японы нэгэн тосгон баавгайнаас хүмүүсийг хамгаалахын тулд робот чоно хэрэглэж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Японы хөдөө нутагт сүүлийн үед зэрлэг баавгайн халдлага нэмэгдсэн тул нэгэн тосгон хүмүүсийг хамгаалахын тулд робот чоно хэрэглэж эхэлжээ.

Хоккайдо арлын Такикава тосгоны захиргаа хоёр ширхэг робот чоныг худалдан авч, тосгоныхоо захад байрлуулсан байна.

Тус тосгонд есдүгээр сараас хойш баавгай үзэгдэх нь нэмэгдээд байсан бол робот чонотой болсноос хойш дахин үзэгдэхээ больсон гэнэ.

Японы баруун болон хойд нутгаар баавгайнуудын шилжилт хөдөлгөөн сүүлийн таван жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн тухай NHK суваг саяхан мэдээлсэн байна.

2020 он гарсаар тус улсад хүн баавгайн халдлагад өртсөн олон тохиолдол бүртгэгдэж, хоёр ч хүн амиа алджээ.

Такикава тосгоны худалдаж авсан робот чоно нь сэгсгэр том биетэй, толгойгоо эргүүлдэг, гэрэлтсэн улаан нүдтэй, хөдөлгөөн мэдэрмэгц архирах улих чимээ гаргадаг байна.

Зохион бүтээгч Ота Сэйки 2018 оноос хойш 70 орчим ийм робот зараад байгаа гэнэ.

Японы арлуудад амьдардаг байсан жинхэнэ чоно зуу гаруй жилийн өмнө устан алга болжээ.

Такикава тосгоны удирдлагуудын мэдээлснээр баавгайны хөдөлгөөн арваннэгдүгээр сарын сүүлээр ичээндээ орохоос нь өмнө ингэж эрчимждэг юм байна.

Ойгоос хүнс тэжээл олдох нь багассан тул баавгайнууд хүний суурьшлын бүс рүү халдах нь нэмэгдсэн байх гэж судлаачид таамаглаж байгаа ажээ.

Эх сурвалж: The Guardian