Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Тавантолгой дулааны станц" компанийн төрийн эзэмшлийн хувьцааны 50%-ийг Эрчим хүчний яам эзэмшинэ

А.Намуун, iKon.mn
2020 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- Засгийн газрын өнөөдрийн/2020.11.11/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

"Тавантолгой дулааны цахилгаан станц" компанийн төрийн эзэмшлийн хувьцааны 50 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг "Эрдэнэс Тавантолгой" компани, 20 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмшинэ.

Станцын барилга угсралтын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан эхлэхийг холбогдох сайд, компанийн удирдлагад даалгалаа.

Монгол Улсын Засгийн газар, "Оюу толгой" компани хооронд байгуулсан Нэмэлт өөрчлөлтийн тухай гэрээнд станцын барилга угсралтыг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө эхлүүлж, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө ашиглалтад оруулан Оюутолгой төслийг эрчим хүчээр найдвартай хангахаар тусгасан юм.