Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Ажлын хэсгийн чуулганаар Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын илтгэлийг хэлэлцэж байна

ikon.mn
2020 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Хууль зүй, Дотоод хэргийн яам

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас гишүүн 192 орны  хүний эрхийн нөхцөл байдал, нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгааг хэлэлцэх зорилгоор гишүүн орон бүрийн хүний эрхийн төлөв байдлыг 4.5 жил тутам хэлэлцэх “Хүний эрхийн төлөв байдлын ээлжит хэлэлцүүлэг (UPR - Universal Periodic Review)”-ийг явуулдаг болохоор шийдвэрлэсэн.

Энэхүү дагуу Монгол Улс нь НҮБ-ын Хүний эрхийн хороогоор Хүний эрхийн төлөв байдлын үндэсний анхны илтгэлээ 2010 онд, 2 дахь илтгэлээ 2015 онд тус тус хэлэлцүүлж байв. Тус хэлэлцүүлгээс Монгол Улсын Засгийн газарт 12 чиглэлээр нийт 150 зөвлөмжийг өгсөн юм.

Тэгвэл Дэлхий нийтийг хамарсан цар тахлын дэгдэлт, улс орны өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан дээрх зөмлөмжийн хэрэгжилтийг дүгнэж, тайлагнах хэлэлцүүлэг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн холбогдох Ажлын хэсгийн 36 дугаар чуулган цахимаар явагдаж байна. Тус чуулганд Монголын талаас Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид цахимаар оролцон тус илтгэлийг хэлэлцүүлж байна. 

Гэрэл зургийн эх сурвалж: Хууль зүй, Дотоод хэргийн яам

Тодруулбал, 2015 онд Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын 2 дахь илтгэлтэй холбогдуулан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсад хүний эрхийг хангахтай холбоотойгоор цаазын ял, эрүүдэн шүүх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд эмэгтэйчүүд, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, жендерийн бодлого, хүн худалдаалах, эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, хоол хүнсний аюулгүй байдлын асуудал, хууль зүйн туслалцаа, олон улсын гэрээ хэлэлцээрийн асуудал, хүүхэд хамгаалал, уул уурхай, байгаль орчны асуудал, ялгаварлан гадуурхах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг зөвлөмжийг өгч байв. 

Дээрх асуудлын хүрээнд Засгийн газраас Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний 3 дахь илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 2020 оны 2 дугаар сард хүргүүлээд байсан билээ.