Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүгийн төлбөрөөс бусад төсвийн бүх ЗАРЛАГА 6.4%-аас 4.3 дахин нэмэгджээ

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

-Төсвийн алдагдал хагас жилийн байдлаар ДНБ-ий 13% байв-

Цар тахлын үеийн эдийн засгийн үзүүлэлтүүдийг ҮСХ-ноос нэгтгэн гаргажээ.

УИХ өнгөрсөн онд 2020 оны төсвийг 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцүү байхаар баталсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар нэгдсэн төсвийн нийт алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ий 13%-тай тэнцэв. 

Харин энэ оны эхний есөн сарын байдлаар төсвийн тэнцлийн алдагдал 2.7 их наяд төгрөгт хүрсэн байна. Төсвийн тэнцэл алдагдалтай гарахад

  • тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 6.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар буурч
  • харин нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 9.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 30% хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
 
Эх сурвалж: ҮСХ

Улсын нэгдсэн төсвийн орлого буурсан нь орлогын 80 гаруй хувийг бүрдүүлдэг татварын орлого буурсантай холбоотой. 

Харин улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтөд 

  • урсгал зардал 7.5 их наяд төгрөг болж, 1.7 (29.6%) их наяд төгрөгөөр
  • хөрөнгийн зардал 1.9 их наяд төгрөг болж, 610(46.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Урсгал зардалд хамгийн өндөр нь урсгал шилжүүлэг буюу 46.3%-ийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 1.2 (52.0%) их наяд төгрөгөөр өссөн байна.  

Урсгал шилжүүлгийг задлан харвал  

  • 52.3%-ийг нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж (өмнөх оны мөн үеэс 14.1 пунктээр буурсан)
  • 32.6%-ийг нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж (өнгөрсөн оныхоос 10.5 пунктээр өссөн)
  • 8.2%-ийг төрөөс иргэдэд олгосон тэтгэмж (4.8 пунктээр өссөн)
  • 0.1%-ийг ажил олгогчоос олгох бусад тэтгэмж
  • 6.8%-ийг бусад зардал бүрдүүлж байна.

Зураг. Улсын нэгдсэн төсвийн урсгал шилжүүлгийн бүтэц, дүнд эзлэх хувиар 

 
Эх сурвалж: ҮСХ

Энэ оны эхний 9 сард 

  • Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн зардал 1.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 19.7%
  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж 1.1 их наяд төгрөг болж, 2.2 ДАХИН
  • Төрөөс иргэдэд олгох тэтгэмж, урамшуулал 285.7 тэрбум төгрөг болж, 3.6 ДАХИН ӨССӨН байна.

Харин хөрөнгийн зардал өсөхөд

  • барилга, байгууламжийн зардал 228(23.6%) тэрбум төгрөг
  • тоног төхөөрөмжийн зардал 204.3 (4.3 дахин)
  • бусад хөрөнгийн зардал 169.2 (81.6%) тэрбум төгрөгөөр өссөн ӨССӨН нь голлон нөлөөлжээ.

Нийт зарлагыг төрлөөр харахад энэ оны эхний 9 сарын байдлаар өмнөх оноос хүүгийн төлбөрөөс бусад бүх зарлага 6.4 хувиас 4.3 дахин нэмэгдсэн байна.