Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдох магадлалтай боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:31 2020/11/04

АНУ-ын ерөнхийлөгчийн болон конгрессын сонгуулийн саналыг тоолох ажиллагаа үргэлжилж байна.

Одоогоор Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден илүү олон төлөөлөгчийн саналтай яваа ч саналын үр дүнг эцэслэн зарлаагүй байгаа мужуудын тооллогын явцаас харвал Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч, одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп ялах магадлал өндөр байна.

Дөнгөж сая тэр 38 төлөөлөгчтэй Техас мужид ялалт байгууллаа. Санал тооллогын үр дүн эцэслэн гараагүй байгаа Монтана, Невада, Жоржиа, Умард Каролина, Пеннсилвань, Мичиган, Уисконсин мужуудад Трамп давамгайлж байгаа юм.

Харин Аризона, Мэйн хоёр мужид Байден ялах нь тодорхой болжээ. Трамп тун удахгүй ялалтаа зарлах гэж байгаагаа твиттер хуудсандаа мэдэгдсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуультай хамт АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн болон сенатын танхимын сонгууль бас явагдаж байгаа. Санал тооллогын явцаас харвал хоёр танхимд Бүгд Найрамдахчууд олонх болох магадлалтай байна.

14:01 2020/11/04

Айова мужид ялалт байгуулсан Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп 6 төлөөлөгчийн санал авч, нийт 171 саналтай боллоо. Энэ мужид тэр 2016 онд ялалт байгуулж байв.

Трамп дөнгөж сая твиттер хуудсандаа удахгүй хэвлэлийн хурал хийх гэж байгаагаа мэдэгдээд “Том Ялалт!” гэж бичжээ. Түүний өмнө Жо Байден мэдэгдэл хийхдээ “санал тоолох ажиллагаа үргэлжилж буй тул тэвчээртэй байх”-ыг дэмжигчиддээ хэлсэн юм.

13:45 2020/11/04

Сонгуулийн ялалтад чухал ач холбогдолтой мужуудын нэг Флоридад ялалт байгуулсан Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп 29 төлөөлөгчийн санал авч, нийт 165 саналтай боллоо. Энэ мужид тэр 2016 онд ялалт байгуулж байв.

13:41 2020/11/04

Айдахо мужид ялалт байгуулсан Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп 4 төлөөлөгчийн санал авч, нийт 136 саналтай боллоо. Энэ мужид тэр 2016 онд ялалт байгуулж байв.

Миннесота мужийн 10 төлөөлөгчийн саналыг авсан Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден нийт 215 саналтай болжээ. 2016 оны сонгуулиар энэ мужид Хиллари Клинтон ялж байсан юм.

13:12 2020/11/04

Охайо мужид ялалт байгуулсан Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп 18 төлөөлөгчийн санал авч, нийт 132 саналтай боллоо.

Виржиниа мужийн 13 төлөөлөгчийн саналыг авсан Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден нийт 205 саналтай болжээ. 2016 оны сонгуулиар энэ мужид Хиллари Клинтон ялж байсан юм.

12:25 2020/11/04

Миссиссипи мужид ялалт байгуулсан Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп 6 төлөөлөгчийн санал авч, нийт 114 саналтай боллоо.

12:05 2020/11/04

Вёминг мужид ялалт байгуулсан Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп 3 төлөөлөгчийн санал авч, нийт 108 саналтай боллоо.

Баруун эргийн Калифорни, Орегон, Вашингтон мужуудын 74 төлөөлөгчийн саналыг авсан Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден нийт 192 саналтай боллоо. Калифорни муж нь АНУ-ын хамгийн олон сонгуулийн төлөөлөгчтэй (55) муж юм.

11:51 2020/11/04

Миссури мужид ялалт байгуулсан Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп 10 төлөөлөгчийн санал авч, нийт 105 саналтай боллоо.

Иллиноис мужийн 20 төлөөлөгчийн саналыг авсан Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден нийт 118 саналтай боллоо. Иллиноис мужид 2016 оны сонгуулиар Хиллари Клинтон ялж байсан юм.

11:44 2020/11/04

Юта, Небраска, Канзас мужуудад ялалт байгуулсан Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп нийт 95 саналтай боллоо.

Нью Хэмпшир мужийн 4 төлөөлөгчийн саналыг авсан Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден нийт 98 саналтай болжээ.

11:31 2020/11/04

Нью Мексико мужийн 5 төлөөлөгчийн саналыг авсан Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден нийт 94 саналтай боллоо.

10:52 2020/11/04

Өмнөд Каролина, Алабама мужуудад ялалт байгуулсан Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп 18 төлөөлөгчийн санал нэмж авснаар нийт 72 саналтай боллоо.

10:33 2020/11/04

Умард Дакота мужид ялалт байгуулсан Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп 3 төлөөлөгчийн санал нэмж авснаар нийт 54 саналтай боллоо.

Колорадо мужийн 9 төлөөлөгчийн саналыг авсан Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден нийт 89 саналтай боллоо.

10:17 2020/11/04

Өмнөд Дакота мужид ялалт байгуулсан Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп 3 төлөөлөгчийн санал нэмж авснаар нийт 51 саналтай боллоо.

Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден зүүн эргийн Коннектикут мужид ялалт байгуулж, 7 санал нэмж авснаар нийт 80 саналтай боллоо.

10:08 2020/11/04

Арканзас мужид ялалт байгуулсан Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп 6 төлөөлөгчийн санал нэмж авснаар нийт 48 саналтай боллоо.

Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден хамгийн олон төлөөлөгчийн саналтай мужуудын нэг Нью Йорк муж болон Нью Жерси мужид ялалт байгуулж, 43 санал нэмж авснаар нийт 73 саналтай боллоо.

10:05 2020/11/04

Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден хамгийн олон төлөөлөгчийн саналтай мужуудын нэг Нью Йорк мужид ялалт байгуулж, 29 санал нэмж авснаар нийт 59 саналтай боллоо.

09:35 2020/11/04

Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп баруун Виржиниа, Теннесси мужуудад ялж, 16 төлөөлөгчийн санал нэмж авснаар нийт 42 саналтай боллоо.

09:08 2020/11/04

Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден Делавар, Массачусетс, Мэриланд мужууд болон нийслэл Вашингтонд ялалт байгуулж нийт 30 төлөөлөгчийн санал аваад байна.

Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп эхлээд Индиана мужид ялсан бол дараа нь Оклахома, Кентаки мужуудад ялж нийт 26 төлөөлөгчийн санал авчээ.

08:58 2020/11/04

АНУ-ын зүүн хойд Вермонт мужид Ардчилсан Намын нэр дэвшигч Жо Байден ялж, тус мужийн сонгуулийн төлөөлөгчдийн 3 саналыг авлаа.

Тус мужид 2016 оны сонгуулиар Дональд Трамп ялж, Хиллари Клинтон ялагдаж байжээ.

08:17 2020/11/04

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний тойргуудын санал авах байрууд хаагдаж, түрүүч нь дүнгээ танилцуулж эхэлжээ.

Хамгийн түрүүнд Индиана муж саналын хуудсаа тоолж дуусгаад урьдчилсан дүнгээ зарласан байна. Бүгд Найрамдах намын нэр дэвшигч ялдаг уламжлалтай энэ мужид одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп ялж, тус мужийн сонгуулийн төлөөлөгчдийн 11 саналыг авсан тухай CNN агентлаг мэдээллээ.

2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд 50 мужийн 538 сонгуулийн төлөөлөгчийн саналаас хамгийн цөөндөө 270-ыг цуглуулах шаардлагатай.

Ерөнхийлөгч Дональд Трамп 2016 оны сонгуулиар Индиана мужид бас ялж байжээ.

Одоогийн байдлаар Жоржиа, Индиана, Кентаки, Өмнөд Каролина, Вермонт, Виржиниа зэрэг зүүн бүсийн мужуудад санал хураалт өндөрлөж, санал авах байрууд хаагдаад байна.

Эх сурвалж: CNN