Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Улаанбаатарт 2,694 иргэн тусгаарлагдаж байгаа бол орон нутагт 163 байна

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр оролцож, мэдээлэл өглөө.

Тэрбээр “Дэлхий дахинд цар тахал дэгдсэнээс хойш манай улс 100 удаагийн тусгай үүргийн нислэг хийж, гадаад улсаас иргэдээ авчирчээ.

Дээрх нислэгүүдээр 80 гаруй улс орноос 19,754 иргэн ирсэн бол газраар буюу хилийн боомтуудаар 6,581 иргэнээ нэвтрүүллээ. Ингээд нийтдээ 26,335 иргэн эх орондоо ирсэн байна.

Судалгаагаар тусгай үүргийн нислэгээр татан авсан 19,754 иргэнээс:

  • Бага насны хүүхэдтэй 3,333,
  • Эрүүл мэндийн шалтгаантай 1,996,
  • Өндөр настан 1,577,
  • Жирэмсэн 677 эмэгтэй,
  • Хөгжлийн бэрхшээлтэй 349,
  • Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон 427,
  • Гадаад орон саатуулагдсан ямар нэг шалтгаантай 87,
  • Санхүүгийн хүндрэл болон хүндэтгэх бусад шалтгаантай 11,351 иргэн байна.

Нийт татан авалтын 57.4 хувийг санхүүгийн хүндрэлийн шалтгаантай иргэд эзэлж байна. Өнөөдрийн байдлаар нийт 2,857 иргэн тусгаарлан ажиглах байруудад хянагдаж байна. Улаанбаатар хотод 2,694 иргэн тусгаарлагдаж байгаа бол орон нутагт 163 иргэн байна” гэв.

"Орон нутагт коронавирустэй тэмцэх бэлэн байдлыг хангуулах сургалтыг зохион байгуулж байна"

Үргэлжлүүлэн “Монгол Улсын Шадар сайдын тушаалаар УОК-ын Шуурхай штаб, Шадар сайдын ажлын алба, ХӨСҮТДЭМБ хамтран орон нутагт коронавирустэй тэмцэх бэлэн байдлыг хангуулах сургалтыг зохион байгуулж байна.

Энэ мэдээллийг өмнөх хэвлэлийн бага хурлаараа хэлж байсан. Уг сургалтын гол зорилго нь орон нутгийн Онцгой комиссын дэргэд байдаг шуурхай штабыг тохиолдлын удирдлагын тогтолцоогоор ажиллуулах, энэ чиглэлд хэвшүүлэх, чадавхжуулах юм.

Одоогийн байдлаар есөн аймагт сургалтаа хийчихсэн. Цаашдаа 21 аймаг, нийслэлийн бүх дүүрэгт уг сургалтыг зохион байгуулна” гэдгийг хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/391407315377208

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.