Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Монголын хуульчдын холбооноос эрх зүйн дэмжлэг хүсэв

А.Намуун, iKon.mn
2020 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг "Монполимет" компанийн нэхэмжлэлтэй хэрэгт эрх зүйн тусламж хүсэж Монголын хуульчдын холбоонд хандлаа.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг ""Монполимет" компанийн нэхэмжлэлтэй Зариг.мн сайт, Н.Өнөрцэцэг нар холбогдох хэрэг цагдаа, прокурор, шүүхийн байгууллагаар 1 жил, 3 сар гаруйн хугацаанд явж байна. "Монполимет" компанийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав цагдаагийн байгууллагад надтай холбоотой гурван гомдол гаргасан байдаг. Миний зүгээс баримтаа хамгаалж, мэдүүлгээ өгөөд гурван хэрэг гурвуулаа хаагдсан. Гэтэл гишүүн асан Ц.Гарамжав дахин ХУД-ийн Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж, өнгөрсөн зунаас хойш хоёр удаа шүүх хурал товлогдсон хэдий ч тэдний талаас удаа дараа хойшлуулсаар байгаа. Шүүх хурал болоогүй хэр нь шүүхээс баримт баталгаажуулах зорилготой гэх үзлэгийг миний болон зариг.мн сайтын фэйсбүүк, твиттер хаягт өчигдөр хийлээ.

Ер нь бол энэ асуудал зөвхөн Н.Өнөрцэцэг гэдэг сэтгүүлч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав нарын хоорондын маргаан биш юм аа. Нэр төр сэргээлгэх гэсэн хэрэг байснаа сүүлдээ улсын нууцтай холбоотой болоод явчихлаа. Тиймээс хуулчид, бусад сэтгүүлчдээс зөвлөгөө, дэмжлэг авмаар байна" гээд өмгөөллийн дэмжлэг авах хүсэлтээ Хуульчдын холбооны төлөөлөлд өгсөн юм.

2013 онд байгуулагдсан Монголын хуульчдын холбооны төлөөлөл энэ үеэр "Манай холбоо хоёр үндсэн чиглэлээр ажилладаг.  Тодруулбал, хууль эрх зүйн нийтэд тустай үйл ажиллагаа явуулах, төлбөрийн чадамжгүй иргэдэд үнэ төлбөргүй эрх зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий хороодуудыг ажиллуулдаг. Энэ чиг үүргийн хүрээнд таны хүсэлтийг хүлээж авлаа. Эргээд холбогдоно" гэлээ.