Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

А.Энхжин: Энэ сар гарснаас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг бага зэрэг чангарсан

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Ханштай холбоотой Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин тайлбар өглөө. 

Тэрбээр “Төгрөгийн ханш ам.долларын эсрэг 4.3 хувиар суларсан. Төв банкны зүгээс ханш цаашид тогтвортой байх нь гэх хүлээлттэй байна. Энэ сар гарснаас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг бага зэрэг чангарсан. Үүнд,

  1. Эдийн засаг сэргэх хандлага ажиглагдсан.  
  2. Гадаад худалдаад таатай нөхцөл байдал үүсэж эхэлсэн
  3. Экспортын гол түүхий эдийн үнэ харьцангуй сайн байгаа зэрэг нь нөлөөлж байна.

Түүнчлэн сая Монгол Улс Саарал жагсаалтаас гарлаа. Энэ нь тодорхой хэмжээнд нөлөө үзүүлэх байх. 

2021 оны Засгийн газрын өр төлбөрийн хувьд "Мазаалай" бондын үлдэгдэл болох 130 сая орчим ам.доллар, гадаадын байгууллагуудаас авсан 60-70 сая ам.долларын зээл гээд нийт 200 сая ам.доллар болж буурсан.

Тэгэхээр гадаад өр, төлбөрийн асуудал ирэх нэг хоёр жилийн хугацаанд харьцангуй тогтвортой байх болов уу. Ерөнхийдөө ханш цаашид тогтвортой байх болов уу гэсэн хүлээлттэй байна" хэмээв.