Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Амны хаалтыг ямар нэг зай завсаргүй, ам, хамраа бүрэн дарж зүүж байж халдвараас сэргийлнэ"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан А.Бүүвэйдулам оролцож мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УОК, Эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Маскаа зүүе, гараа угаая” аяныг эхлүүлсэн. Тус аян арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэл үргэлжилнэ.

Коронавируст халдвараас сэргийлэх хамгийн чухал аргууд бол амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, барих явдал юм. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2020 оны зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл хийгдсэн коронавируст халдварын талаар хүн амын мэдлэг дадлыг тогтоох судалгаа хийсэн.

Судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 90 гаруй хувь нь амны хаалт зүүж байсан ч тэдгээрийн 59.3 хувь нь л зөв зүүсэн байсан бол үлдсэн хувь нь амны хаалт зүүхдээ хамраа дараагүй зэргээр буруу зүүж байсан гэсэн үр дүн гарчээ.

Амны хаалтыг зөвхөн зөв зүүснээр коронавируст халдвараас өөрийгөө хамгаалж чадна гэдгийг онцлоё. Хэрвээ буруу зүүх юм бол хамгаалалтын хувь нь буурна. Амны хаалтаа зүүхдээ анхаарах ёстой зүйл нь эхлээд гараа угааж, дараа нь нүүр, ам, хамраа бүрэн дарж ямар нэг зай завсар гаргахгүйгээр зүүх ёстой юм. Хэрэглэсэн амны хаалтаа заавал хогийн саванд хаяхыг зөвлөж байна.

Амны хаалтыг төрлөөс нь хамаарч зааврын дагуу тодорхой хугацаанд зүүж хэрэглэх бөгөөд нэг зүүсэн амны хаалтыг дахин зүүж болохгүй" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/839111056855202

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.