Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн их, дээд сургуулиудад монгол оюутнуудыг тэтгэлэгтэй сургах хүсэлтийг хатагтай Кэрри Лэм дэмжин ажиллахаа нотлов

ikon.mn
2020 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ГХЯ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конгт суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан Хонг Конгийн Ерөнхий захирагч, хатагтай Кэрри Лэмтэй өнөөдөр уулзлаа.

Уулзалтаар талууд харилцаа, хамтын ажиллагаагаа боломжит бүхий л салбарт, тэр дундаа шинжлэх ухаан, технологи, боловсрол, худалдаа, хөрөнгө оруулалт болон аялал жуулчлалын салбарт түлхүү хөгжүүлэх бодит нөөц бололцоо байгааг онцолсон юм.

Энэ үеэр мөн хатагтай Кэрри Лэм Хонг Конгийн их, дээд сургуулиудад монгол оюутнуудыг тэтгэлэгтэй сургах манай хүсэлтийг дэмжин ажиллахаа нотлов.

Түүнчлэн талууд COVID-19 цар тахлын эсрэг амжилттай тэмцэж байгаад харилцан баяр хүргээд, дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа энэхүү саад тотгорыг давсны дараа хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улам эрчимжинэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

 


Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам