Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын УЗ-өөс дөрвөн аймгийн Засаг даргыг нэр дэвшүүлэхийг дэмжив

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Орон нутгийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан ИТХ-д олонх болсон нам, эвслээс тухайн шатны засаг дарга, ИТХ-ын даргыг нэр дэвшүүлдэг хуулийн заалттай. Энэ дагуу аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх хүмүүсийн нэр тодорч эхэллээ. 

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдан дөрвөн аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх хүнийг тодруулсан байна. Үүнд: 

  • Сэлэнгэ аймгийн Засаг даргад одоогийн дарга Ш.Оргилыг  
  • Дархан-Уул аймгийн Засаг даргад Дархан сумын Засаг дарга Б.Азжаргалыг 
  • Хэнтий аймгийн Засаг даргад одоогийн дарга Ц.Идэрбатыг
  • Баянхонгор аймгийн Засаг даргад одоогийн дарга Д.Мөнхсайханыг тус тус нэр дэвшүүлэхээр тогтжээ. 

Хуулийн дагуу эдгээр нэрсийг тухайн аймгуудын ИТХ-аас Ерөнхий сайдад хүргүүлнэ. Ерөнхий сайд Засаг даргыг томилох захирамж гарган батлах юм.