2020/12/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.46₮
B30
УЛААНБААТАР
-17°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-19°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-26°
12:00
S32
-16°
13:00
S32
-14°
14:00
S32
-14°
15:00
S32
-14°
16:00
S32
-16°
17:00
S31
-19°
18:00
S31
-19°
19:00
S31
-20°
20:00
S31
-21°
21:00
S31
-21°
22:00
S31
-21°
23:00
S31
-21°

"Ипотекийн зээлийн хүү зургаан хувь болсноос хойш 38 зээлдэгч 2.5 тэрбум төгрөгийн зээл аваад байна"

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт 2020 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтот бүлэгт чиглэгдсэн 150 мянган орон сууцны төслийн талаар хэлэлцсэн. 

Хоёрдугаарт, ойрын үед УИХ-аар хэлэлцэх хууль шийдвэрүүдийн талаар хэлэлцсэн. 

Зорилтот бүлэгт чиглэгдсэн 150 мянган айлын орон сууцны төслийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар бүлгийн хуралд мэдээлэл өгчээ.

Тэрбээр "Зорилтот бүлэг ялангуяа аймгийн төвд байгаа иргэдээ хэрхэн орон сууцжуулах талаар МАН-ын бүлгийн хуралд танилцуулж, чиглэл авлаа. 150 мянган айлын орон сууц хөтөлбөр дараах зургаан янзаар хэрэгжинэ. Үүнд: 

  • Өөрийн эзэмшиж  байгаа газар дээрээ ААН-үүд төлөвлөлтөө батлуулж, орон сууц барих боломжтой. 
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцжуулах ажил хийгдэнэ. 
  • Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг дахин төлөвлөж, барилгажуулна. 
  • Гэр хорооллын хүрээнд  биеэ даасан инженерийн дэд бүтцийг хийх байдлаар хэрэгжинэ. 
  • Мөн төрөөс түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 

Өнгөрсөн долоо хоногт ипотекийн зээлийн хүүг наймаас зургаан хувь болгосон. Өнөө өглөөний авсан авсан мэдээллээр 38 зээлдэгч 2.5 тэрбум төгрөгийн зээлийг зургаан хувийг хүүтэйгээр авсан байна. 

Төрд 3,000 орчим түрээсийн орон сууцны сан байгаагаас 1,500 орчим нь Улаанбаатар хотод бий. Өнгөрсөн жил 972 айлын түрээсийн орон сууцанд 35 мянган хүн бүртгүүлж байсан. Тэгэхээр ипотекэд хамрагдаж чадахгүй, зайлшгүй төр оролцох ёстой, зорилтот бүлэг байгаа учраас хөдөө орон нутаг, аймгийн төвүүдэд түрээсийн орон сууцыг хэрэгжүүлэхийг зорьж байна. 

-6 хувийн зээл дээр урьдчилгаа нь 30 хувь хэвээрээ байгаа юу. Үүнийг багасгах боломжтой юу?

-Судалгаагаар найман хувийн ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа хүмүүст гурван янзын бэрхшээл тулгардаг юм байна. Нэгдүгээрт, урьдчилгаа 30 хувиа төлж чаддаггүй. Хоёрдугаарт, орлого нь баталгаа болж чаддаггүй. Гуравдугаарт, орон сууцны үнэ өндөр байна.

Судалгаанд хамрагдсан иргэдийн 90 хувь нь ингэж байсан. 

Зургаан хувьд хамрагдах хүмүүс найман хувийг авч байсан шиг авна. Урьдчилгаа 30 хувиа төлнө. Гол нь найман хувьд хамрагдах өрхийн орлого 1.5-аас дээш байсан бол зургаан хувьд хамрагдах өрхийн орлого нэг сая төгрөг байхад болох юм. Түүнээс биш банкны шаардлага найман хувийн ипотекийн зээлтэй адилхан тавигдана. 

-Ирэх оны төсөвт ипотекийн зээлийн санхүүжил тусгагдаагүй байна. Ганцхан Монголбанкнаас санхүүжүүлэхээр хангалттай байж чадах уу?

-Төсөвт мөнгө байхгүй учир тавьж чадаагүй. Ипотекийн зээлийн санд хуримтлагдсан мөнгө нь 300 тэрбум төгрөг. Энэ мөнгөнийхөө хэмжээнд л зээл олгоно. 

Хэрэв ипотекийн зээлийн санхүүжилтийг улсын төсвөөс шийддэг байсан бол илүү олон хүн хамрагдах байх. Гэхдээ энэ мөнгөнийхөө хэмжээнд хүүг нь бууруулаад олон хүмүүст өгөхийг хичээсэн. 

150 мянган айлын орон сууж баригдах хүрээнд 20 орчим мянга нь түрээсийн орон сууц байх юм. Түрээсийн олон сууц голдуу Улаанбаатар хотод байгаа.  

x