2022/01/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.22₮
B30
УЛААНБААТАР
-12°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-24°
10:00
S31
-14°
11:00
S31
-16°
12:00
S31
-18°
13:00
S31
-19°
14:00
S29
-20°
15:00
S29
-20°
16:00
S29
-20°
17:00
S29
-21°
18:00
S29
-21°
19:00
S26
-21°
20:00
S26
-21°
21:00
S26
-22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Баярсайхан: Санхүүгийн харилцааг зохицуулдаг гэрээнүүдийг цахимаар хийх боломж бүрдэж байна

А.Намуун, iKon.mn
2020 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Санхүүгийн зохицуулах хороо үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-д нэгдэхээр боллоо. Энэ дагуу Санхүүгийн зохицуулах хороо Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Уг арга хэмжээнд Хорооны дарга Д.Баярсайхан, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс байлцлаа. 

Хорооны дарга Б.Баярсайхан арга хэмжээг нээж “Хороо үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-д нэгдэх ажлыг эхлүүлснээр банкнаас бусад санхүүгийн салбар тэр дундаа хөрөнгийн зах зээл, даатгалын салбар, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааг цахимжуулах боломж бүрдэж байна. Ингэснээр Хороо болон зохицуулалттай байгууллагуудын ажил, үйлчилгээ иргэд, аж ахуйн нэгжүүдэд илүү ойртох, нээлттэй болох, иргэдийн санхүүгийн хүртээмж нэмэгдэх боломж, бололцоо бий болно. Тэр тусмаа техник технологи өндөр хөгжиж байгаа энэ үед санхүүгийн салбарыг шинэ шатанд хүргэх, илүү хялбар, түргэн шуурхай болгох Финтек үйлчилгээнүүдийг бойжуулах зориулалттай Сэндбокс орчныг хөгжүүлэх үйлчилгээ илүү хүртээмжтэй болно. Мөн цахим гарын үсэгт үндэслэн хадгаламжийн гэрээ, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, даатгалын гэрээ гээд санхүүгийн харилцааг зохицуулдаг маш олон гэрээг цахимаар хийх боломж бүрдэнэ” гэдгийг онцолсон юм. 

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хамтран хэрэгжүүлэх, үйл ажиллагааг уялдуулах, банкнаас бусад санхүүгийн салбарыг цахимжуулах нь энэхүү санамж бичгийн гол зорилго юм.

 Банкнаас бусад санхүүгийн байгууллагуудаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд гаргадаг лавлагаа, тодорхойлолтуудыг “E-Mongolia”-аас авна

Тодруулбал, банкнаас бусад санхүүгийн байгууллагуудаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд гаргадаг лавлагаа, тодорхойлолтууд болон бусад холбогдох үйлчилгээг  төрийн үйлчилгээний цахим машин (ТҮЦ машин), төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-аас авах, зохицуулалтын байгууллагуудын төлбөр тооцоо бүхий үйлчилгээг уг системээр үзүүлэх цаашилбал хадгаламжийн гэрээ, зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон бусад холбогдолтой гэрээнүүдийг цахим гарын үсэгт суурилж гүйцэтгэх, үнэт цаасны зах зээл, арилжааг цахимжуулах, хөрөнгийн зах зээлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх давуу талтай юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

 

x