2020/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.85₮
B30
УЛААНБААТАР
|
-9°
B30
УЛААНБААТАР
11°
|
-6°
B30
УЛААНБААТАР
10°
|
-3°
10:00
S32
-4°
11:00
S32
-1°
12:00
S32
13:00
S32
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S31
19:00
S31
20:00
S31
-2°
21:00
S31
-3°

БНХАУ-д зорчих хүсэлт гаргасан манай улсын иргэдээс эхний ээлжид 50 хүнийг хилээрээ нэвтрүүлэх болсноо тус улс мэдэгджээ

Д.Тэмүүлэн, ikon.mn
2020 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Холимог гэр бүлийн асуудлаар нэлээдгүй иргэн БНХАУ руу зорчих хүсэлтээ илэрхийлээд байгаа билээ.

Тэгвэл хүсэлт гаргасан иргэдээс эхний 50 хүнийг БНХАУ хилээрээ нэвтрүүлэхээр болсон байна.

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэлэхдээ "Холимог гэр бүлийн асуудлаар БНХАУ руу зорчих хүсэл гаргасан манай улсын иргэдэд тус улс виз олгож эхлээд байгаа.

Мөн Эрээн хотод тусгаарлах байрны нөөц боломжоос хамаарч эхний ээлжийн 50 иргэнийг БНХАУ хилээрээ нэвтрүүлэх зөвшөөрөл гаргасан тухай бидэнд мэдэгдлээ.

Тиймээс тухайн иргэдийг хилээр нэвтрүүлэхийн өмнө БНХАУ-аас тавьж байгаа шаардлагын дагуу PCR шинжилгээ хийлгэх асуудлыг ХӨСҮТ-тэй хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/826086088190608

 

x