Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

"0-9 хүртэлх насны хүүхдүүд томуу, томуу төст өвчний 73.6 хувийг эзэлж байна"

А.Намуун, iKon.mn
2020 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Аравдугаар сарын 1-нээс эхэлж томуугийн дархлаажуулалтыг хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт нийт 139,782 иргэн хамрагдсан байна. Нийт үзлэгийн 4,144 тохиолдол томуу, томуу төст өвчлөлөөр оношлогджээ. 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр “0-9 хүртэлх насны хүүхдүүд томуу, томуу төст өвчний 73.6 хувийг эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн төвд 870 дуудлага ирснээс 39.2 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага байна.

Өнөөдрийн байдлаар хүүхдийн 1,047 ор ажиллаж байгаагаас 740 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Иймд иргэд энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авахыг зөвлөе.

Орон нутгийн сонгуулийн үеэр нийслэлийн 453 хэсгийн ороонд 906 эмч, эмнэлгийн ажилтан ажилласан. Энэ хугацаанд иргэдийн халууныг үзэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн” гэсэн мэдээллийг өнөөдөр өглөө.