Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар дүүргээс НИТХ-д АН-ын гурван гишүүн сонгогджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн ИТХ-ын 14, 15 дугаар тойрог Сүхбаатар дүүрэгт харьяалагддаг. Тойрог тус бүр хоёр мандаттай. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргээс нийслэлийн ИТХ-д дөрвөн төлөөлөгч сонгогдоно. 

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн М.Халиунбат 8,569 сонгогчийн санал буюу 39.4%, Ардчилсан намаас нэр дэвшсэн Д.Бадарсан 7,927 санал буюу 36.45% санал авсан байна. 

Харин 15 дугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн Х.Болормаа 44.77%, Б.Эрдэнэсүх 42.67% санал тус тус авчээ. 

Ийнхүү аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээр тус дүүргээс АН-аас гурван төлөөлөгч, МАН-аас нэг төлөөлөгч нийслэлийн ИТХ-д сонгогдсон байна.