Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

СЕХ: Улсын хэмжээнд 11:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 15.2%-тай байна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын явцыг мэдээлж байна. 

Шууд үзэх:

/2020.10.15-ны 12:00 цагийн байдлаар/

https://www.facebook.com/iKonNews/videos/3625679740777426/

СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн "2020 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаа 2148 хэсэг дээр явагдаж байна. Өглөө 07:00 цаг эхэлсэн. 10:30-11:00 цагийн байдлаар хэсгийн хороодоос ирцийн мэдээллийг нэгтгэн танилцуулж байна. 

Аймаг, дүүргийн нэр 11:00 цагийн байдлаарх ирцийн хувь
1 Архангай 16.5
2 Баян-Өлгий 13.1
3 Баянхонгор 15.3
4 Булган 17.7
5 Говь-Алтай 21.9
6 Говьсүмбэр 15.6
7 Дундговь 18.1
8 Дорнод 18.6
9 Дорноговь 18.1
10 Завхан 3.3
11 Өвөрхангай 19.1
12 Өмнөговь 20.9
13 Сүхбаатар 25
14 Сэлэнгэ 12.7
15 Төв аймаг 17.8
16 Увс 22.7
17 Ховд 18.9
18 Хөвсгөл 21.5
19 Хэнтий 20.3
20 Дархан-Уул 10.7
21 Орхон 16
22 Багануур 16.9
23 Багахангай 24.5
24 Баянгол 14.8
25 Налайх 16.4
26 Чингэлтэй 10.3
27 Хан-Уул 13
28 Сонгинохайрхан 14
29 Баянзүрх 13.2
30 Сүхбаатар 14.9

Аймгуудын хэмжээнд ирц 16.4 хувь, харин нийслэлийн хэмжээнд 13.7 хувийн ирцтэй байна. 2020 оны Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн ирц улсын хэмжээнд 11:00 цагийн байдлын 15.2%-ийн ирцтэй байна. Өмнөх буюу 2016 оны сонгуулийн ирц 11:00 цагийн байдлаар 16.8 хувьтай байсан" гэлээ. 

Түүнчлэн өчигдөр зөөврийн хайрцгаар санал авахад аймгийн дүнгээр 16,511 сонгогч, нийслэлд 3,747 хүн санал өгчээ.

Одоогоор Завхан аймгаас бусад аймагт хүндрэлтэй байдал үүсээгүй байна. Завхан аймгийн хувьд ирцээ 15:00 цагаас өмнө хэсгийн хороод ирцийн мэдээгээ нэгтгэн ирүүлнэ хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Цаг агаарын байдлаас шалтгаалаад сүлжээ нь доголдсон бөгөөд одоогоор аваад буй ирцийн мэдээллээр Завхан аймгийн нийт сонгогчдын 3.3 хувь нь санал өгсөн байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.