Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Exclusive: TEDxUlaanbaatarSalon “Rethinking Food Systems” арга хэмжээний илтгэгчдийг танилцуулж байна

A.Жаргал
2020 оны 10 сарын 14
iKon.MN
 

TEDxUlaanbaatarSalon “Rethinking Food Systems” Онлайн арга хэмжээ 10-р сарын 18-ны өдөр Та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагаас жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг Дэлхийн хүнсний өдөрт (ДХӨ) зориулсан энэ удаагийн TEDxUlaanbaatarSalon тусгай арга хэмжээ нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн TED арга хэмжээний форматаар албан ёсны зөвшөөрөлтэйгөөр зохион байгуулагдах болно.

Өөрсдийн үнэ цэнтэй санааг хуваалцахаар 4 прогрессив сэтгэгч уригдсан ба арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг TEDxUlaanbaatar Facebook Page-ээс авах боломжтой.

Ингээд TEDxUlaanbaatarSalon “Rethinking Food Systems” арга хэмжээнд илтгэгчээр сонгогдсон 4 илтгэгчтэй танилцана уу.

1. Винод Ахужа - НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч

 

2. С.Хулангаа - Монголын хоол зүйчдийн холбооны гишүүн, Үндэсний шигшээ багийн хоол зүйч

 

3. З.Батжаргал - НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг суурь конвенцийн Үндэсний зохицуулагч 

 

4. Д.Булгамаа - “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төслийн бэлчээрийн менежмент хариуцсан мэргэжилтэн