Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

П.Дэлгэрнаран: Иргэд маань маргаашийн сонгуульдаа идэвхтэй оролцоорой

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Сонгуулийн Ерөнхий Хорооноос орон нутгийн сонгуулийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "21,400 төрийн албан хаагчид сонгуулийн бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна. Цар тахалтай холбоотойгоор онцгой горимоор энэ удаагийн сонгуулийг зохион байгуулна. 2,148 хэсгийн хороонд санал тоолох төхөөрөмжийг хүргүүлж, ариутгал халдваргүйтгэлийг хийсэн.

Энэ удаагийн сонгуульд ирцийн босго тавиагүй. Санал хураалт өглөө 07:00-20:00 цаг хүртэл явагдана.

Сонгуулийн явцын мэдээллийг маргааш Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, СЕХ хамтран 12:00, 15:00, 19:00 цагуудаас өгнө. 

Сонгуулийг аль болохоор эмх цэгцтэй, ил тод явуулна. Сонгуулийн хурлын дүнг дэлгэцээр явуулах боломжгүй. Хуульдаа сонгуулийн дүнг аймаг нийслэл дүүргийн хороод өөрсдөө гаргаж баталгаажуулах талаар заасан.

СЕХ-ны вэб сайт руу та бүхэн зочилж сонгуулийн дүнтэй танилцаж болно. Иргэд маань маргаашийн сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Сонгуулийн  үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Төрийн сонгууль түвшин, түмний оролцоо өргөн байх болтугай" гэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/261180361925846/