Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Манай улсын хилээр оны эхний есөн сард гадаадын 60 мянга орчим иргэн орж иржээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсын хилээр 2020 оны эхний есөн сарын байдлаар 1.1 (давхардсан тоогоор) сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 3,660.5 буюу 77.5%-аар буурсан болохыг Үндэсний статистикийн хорооны мэдээлэл харуулж байна. 

2020 оны эхний есөн сарын байдлаар улсын хилээр 546.8 мянган зорчигч орж иржээ.

Тодруулбал, 

  • Монгол Улсын иргэд-88.9% /486.2 мянга/
  • Гадаад улсын иргэд- 11.1% /60.5 мянга/
Коронавируст халдвар (COVID-19) дэлхий дахинд гарсантай холбогдуулан Монгол Улсын хилийн боомтуудыг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хааж эхэлсэн.   

Энэ оны 7,8,9 сард ирсэн зорчигдыг харвал: 

  • Долоодугаар сард Монгол Улсын 3,519 иргэн тусгай үүргийн нислэгээр, 425 иргэн авто зам болон төмөр замын боомтуудаар,
  • Наймдугаар сард Монгол Улсын 3,824 иргэн тусгай үүргийн нислэгээр, 208 иргэн авто зам болон төмөр замын боомтуудаар,
  • Есдүгээр сард Монгол Улсын 3,190 иргэн тусгай үүргийн нислэгээр, 70 иргэн авто зам болон төмөр замын боомтуудаар тус тус иржээ. 

Улсын хилээр 2020 оны эхний есөн сарын байдлаар гадаадын 60.5 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеэс 88.5%-аар буурчээ.

Хилээр орсон гадаадын зорчигчдын 11.8% нь ажиллах, суралцах болон байнга оршин суух, харин 88.2% нь аялал жуулчлалын зорилгоор ирсэн байна. 

Тэгвэл аялал жуулчлалын зорилгоор хилээр орж ирсэн гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеэс 88.8%-аар буурсан үзүүлэлттэй гарчээ. 

Хилээр орсон гадаадын зорчигчдын улсаар нь ангилан харвал: 

  • БНХАУ-ын иргэд -25% 
  • ОХУ-ын иргэд- 46%
  • БНСУ-ын иргэд-9.1%
  • Япон улсын иргэд- 2.1%
  • Беларусь-.2%
  • Казахстан Улсын иргэд-2.5%
  • Бусад улсын иргэд-12.1%-ийг тус тус эзэлж байна