Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компаниас iPhone 12 загварыг танилцууллаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 14
Сурталчилгаа

2020 оны 10-р сарын 13-наас 14-нд шилжих шөнө Apple компани хэрэглэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд байсан iPhone 12 утасны загварууд болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх Home Pod бүтээгдэхүүнүүдийг тус тус танилцууллаа.

 

Apple брэндийн албан ёсны борлуулагч  Apple Store Shangri-La тус эвентийг уламжлал ёсоор Монгол синхрон орчуулгатайгаар шууд дамжуулан хүргэлээ.

Ухаалаг гэр бүлийн төхөөрөмж  Home pod mini

Home pod бол өндөр чанартай дууг хиймэл оюун ухаантай хослуулсан ухаалаг төхөөрөмж юм.

Apple –ийн зүгээс Home pod speaker-г бүтээхдээ ухаалаг speaker-т юу хэрэгтэйг маш сайн судалж үзсэн байна. Хамгийн нэгдүгээрт маш сайн дууны чанартай байх хэрэгтэй, хоёрдугаарт дэлхийн түвшний ухаалаг туслагчаар тоноглож өгөх хэрэгтэй гэж үзсэн бөгөөд мөн цаашлаад энэхүү төхөөрөмж ухаалаг гэрийн тархи нь байх төдийгүй аюулгүй байдал, тав тухтай байдлыг бүрэн хангасан төхөөрөмж байх ёстой гэж үзжээ. Дээрх бүгдийг Home Pod Mini  Apple –н хэрэглэгчидэд хүргэхээр загварчлагдсан.

 

Үүний тулд acoustic дууны давалгаа чиглүүлэгчийг оруулж өгснөөр тус бүтэгдэхүүнийг гэрийн хаана ч байршуулах боломжтой болгож өгч байгаа ажээ.

Тэд энэхүү жижиг төхөөрөмжөөс өндөр чанартай дууг хүлээн авахын тулд дууны давтамж хэр хүртээмжтэй байх, хэр чанга байхыг хянаж секундэд 180 үйлдэл хийн програмчилдаг, компьютерчилсэн дууны шинэ S5 чипийг суулгаж өгсөн байна.

Home pod mini -р таны дуртай бүх контентуудыг тоглуулах боломжтой, бөгөөд тухайн дууны уран бүтээлч болон нэрээр нь хайхаас гадна дууны үгээр нь хайлт хийх боломжтой юм. Siri ухаалаг туслах асуусан асуултуудад хариулахаас гадна олон зэрэг сэрүүлэг тавьж, app-ууд руу орох, мөн дуудлага хийх, Carplay-р дамжуулан машинтай холбогдож ажиллана.

Зөвхөн хоолойгоо ашиглан гэртээ байгаа төхөөрөмжүүдийг удирдах боломжтой бөгөөд өрхийн бүх гишүүдийн хоолойг таньж ажилладаг, ухаалаг гэрийг улам бүр энгийн, хялбар болгож өгсөн төхөөрөмж болж чаджээ.

Тус төхөөрөмжийн хувьд хар болон цагаан өнгөний сонголттойгоор худалдаанд гарах ажээ. 

 

Шинэ арван бүрт технологийн цоо шинэ зүйл нэвтэрч технологийн инновацийг цаг алдалгүй хэрэглэгчидээ хүргэж байгаа Apple компаний зүгээс iphone 12 загвараа iPhone-н цоо шинэ эрин үеийн эхлэл хэмээн тодорхойлсон юм.

Ингээд тэд  iPhone-д нэвтрүүлсэн 5G сүлжээний талаар танилцуулсан юм.

5G сүлжээг нэвтрүүлснээр өгөгдөл татах болон илгээх хурдыг сайжруулж хоорондоо илүү бодит цагийн горимоор холбогдон ажиллах, сүлжээний түгжрэл гарахгүй маш хурдтайн дээр хувийн мэдээлэл, аюулгүй байдлыг маш сайн хамгаалах боломжтой болж байгаа юм. 5G бол өнөөдрийг хүртэлх гайхалтай ахиц дэвшил байсны тэд онцолж байлаа.

Таталтын хурд 2 дахин нэмэгдсэн бөгөөд секундэд 4GB өгөгдлийг татна гэсэн үг юм. Цаашлаад 1секундэд 200 Mbps өгөгдлийг түгээх боломжтой юм. Олон мянган хүн нэгэн зэрэг гар утсаа ашигласан ч ямар ч гацалт, түгжрэл үүсэхгүй. Хоцрогдол маш бага, бараг л бодит цагийн горимоор явж байгаа мэт гэдгээрээ хамгийн онцлох байлаа.

 

Ингээд 5g сүлжээтэй анхны iPhone-г танилцуулж байна.

iPhone12

Шинэ загварын хувьд гөлгөр, хавтгай ирмэгтэй болсон бөгөөд урд болон хойд хэсэгт шинэ шилэн гадаргууг ашигласан байна. Шинэ технологийг жижиг биетэд багтаах зорилгоор дизайныг нь гарган тусгайлан загварчилдаг байна.

Тус загварын хувьд хар, цагаан, улаан, ногоон, хөх гэсэн 5 өнгөний сонголттойгоор гарах юм.

 

iPhone11-тэй адил 6,1 инч дэлгэцтэй хэдий ч ирмэгийг нь нарийсаж өгсөнөөр 11% нимгэн, эзэлхүүний хувьд 15%-иар багассан, 16% -иар хөнгөн болж өгсөн байна.

Цаашлаад шинэ дэлгэцийн технологийг нэвтрүүлж өгсөн нь – Super Retina XDR дэлгэц байсан юм. Энэ нь 2,000,000 :1 контрастаар өнгүүдийг ялгаж өгөх боломжтой болгосон.

iPhone 11тэй харьцуулахад 2 дахин их пикселтэй болж өгсөнөөрөө мөн онцлог байна.

iPhone 11-ийн дэлгэц энэ салбарт байгаа хамгийн бат бөх дэлгэц байсан бол iPhone 12 загвар дээр тэд илүү сайжруулж чадсан байна. Энэ нь Ceramic shield дэлгэц бөгөөд гэрлийг их хугалалгүй илүү тод харагдуулах боломжоор хангаж байгаа юм. Мөн илүү бат бөх болж санамсаргүй унагахад хагарахгүй байх магадлал 4 дахин өссөн ажээ.

Ухаалаг утсанд ашигласан хамгийн хурдан 11,8 тэрбум хагас дамжуулагчийг багтаасан

чип болох A14 bionic-г суурилуулжээ.

Хамгийн хурдан шинэ 6 цөмтэй CPU нь 50%-иар илүү хурдан байж чадах нь ээ.

4 цөмт GPU нь дүрсний чанарыг сайжируулсан бөгөөд бусад график карттай харьцуулахад 50%-иар илүү хурдан ажиллана.

Шинэ Neurel Engine нь секундед 11 их наяд үйлдэл хийх чадамжтай гэсэн үг юм.

 

A14 bionic чип бол видео тоглоомын чанарыг улам бүр сайжруулсан тус чипний ачаар iphone –ий тоглоом цоо шинэ түвшинд гарч ирсэн гэдгийг мөн онцолж байлаа.

Камерын хувьд хос линзтэй системийг танилцуулсан бөгөөд 12MP-н хэт өргөн дуран, 12MP-н өрөн дурантай, аппретурын хурд нь 1,6 буюу өмнө нь байгаагүй өндөр хурдтай линз болж өгсөн байна.  Мөн харанхуй, гэрэл муу орчинд ч бүрэлзээгүй сайн зураг авах бүрэн боломжоор хангаж байгаа юм.

Компьютержуулсан фото зургийн технологиийг нэвтрүүлсэн нь гэрэл сүүдрийг хамгийн тохиромжтой түвшинд тааруулж сайн зураг авахад тусладаг бол Smart HDR–ын тусламжтайгаар зургийн деталь хэсгүүдийг хамгийн тодоор буулгах боломжтой болж байгаа юм.

Тэд салбартаа хамгийн сайн шөнийн зураг дарах Night mode горимыг iPhone 12-ийн бүх загварт оруулж өгсөнөө дурьдсан юм. Мөн урд сэлфи камерт нэвтрүүлж өгсөн нь онцлог байлаа.

iPhone-д зориулсан зайнаас цэнэглэх боломжтой төхөөрөмж Magsafe

Цоо шинэ үеийн систем бүхий зайнаас цэнэглэх энэхүү төхөөрөмж нь 15ватт хүртэл түргэн цэнэглэх функц ашиглах боломжтой. Шинэ мэдрэгч болох NFC, Magnetometer-г оруулж өгсөн байна.

Энэ нь iPhone 12-ыг өөр дагалдах хэрэгслүүдтэй хоршин ажиллах боломжоор бүрэн хангана гэсэн үг юм. Тухайлбал тэд Magsafe-н шинэ экосистемийг гаргаж ирсэн бөгөөд  хоршин ажиллах шинэ кэйсүүд, хэтэвчүүдийг танилцуулсан.

Дотор нь хийж цэнэглэдэг шинэ кэйс, iPhone болон Apple Watch–оо зэрэг цэнэглэх боломжтой төхөөрөмжүүд хамгийн шинэлэг байлаа.

Мөн iPhone 12-ын хайрцагнаас цэнэглэгч төхөөрмжүүдийг хассанаар хайрцагны хэмжээ багасч 2 сая тонн нүүрсхүчлийн хийг багасгах ач холбогдолтойг болсныг тэд онцолж байлаа.

 

Гэнэтийн бэлэг байсан бас нэг бүтээгдэхүүн бол iPhone 12 mini юм.

4.7 инч дэлгэцтэй iPhone 8 загвараас ч жижиг овор хэмжээтэй 5,4 инчийн дэлгэцтэй болж өгсөн.

iPhone 12 mini  нь хамгийн жижиг, нимгэн, бас хөнгөн 5G төхөөрөмж болсон байна.

Iphone 12 pro

Ган хүрээгээр тоноглосон, шилэн гадгуутай болгосон бөгөөд Silver, Black graphite, Gold, болон цоо шинэ Pacific Blue гэх өнгөтэйгөөр гаржээ.

 

Ceramic shield-г оруулж өгсөний дээр ус, тоосны IP68 хамгаалалттай бөгөөд усанд 6 метрийн гүнд 30 минут эвдрэлгүй ажиллах чадамжтай. Мэдээж Magsafe дагалдах хэрэгслүүдийг дэмжин ажиллана.

iPhone 12 Pro нь өмнөх загварын 5.8-инчийн дэлгэцийг 6.1 инчийн дэлгэцээр сольж, iPhone 12 Pro max нь 6.5 инчийн дэлгэцийг 6.7 инч болгож томруулж өгсөн байна.

3,5  сая пикселийг 1 дэлгэцэн дээр багтаасан.

 

iPhone 12 Pro-н шинэ өргөн дуран нь f1.6 –н хурдтай аппретуртай болж өгсөн байна. 12MP – телефото линзийг суулгаж өгсөн нь онцлог байлаа. Мөн Optic zoom –р 2,5 дахин татах боломжтой болж байгаа юм.

Шинэ тогтворжуулагчтай болсноор өмнөх загвартайгаа харьцуулахад 1,7 сая микро пикселтэй болж өгсөн.

Харанхуй орчинд ажиллах чадамжийг 87%-р нэмэгдүүлсэн байна. Deep fusion зурганд  Neureul engine-д шингэж өгсөн функцийг ашиглан – деталийг өндөр нягтаршилтайгаар авах боломжтой болгож өгсөн байна.

iPhone 12 Pro болон iPhone 12 Pro Max –д зориулсан ямар ч хоцрогдолгүй зураг дарах боломжийг олгодог, өргөн хүрээний гэрэл, өнгийг ашиглаж, ямар ч байдаар процесслож, фото апп дотроо зургаа эдит хийх боломжтой Apple pro RAW функцыг мөн танилцулсан юм.

Apple – н ээлжит нэгэн  технологийн инноваци таалагдсан гэдэгт итгэлтэй байна.

Apple брэндийн албан ёсны борлуулагч Apple Store Shangri-La танд шууд дамжуулан хүргэлээ.

Apple компаниас шинээр танилцуулсан iPhone 12 утасны урьдчилсан захиалга яг энэ цаг мөчөөс эхэлж байна. Урьдчилсан захиалга хийж, худалдан авалт хийсэн хүмүүс дундаас, ЙAirpods утасгүй чихэвчний 10 азтан, iPhone 12 mini утасны 2 азтан, нийт 12 азтан тодрох болно.

 

Та урьдчилсан захиалга өгөхийг хүсвэл доорх формыг бөглөнө үү.

Холбоо барих утас: 70101166 

Apple брэндийн албан ёсны борлуулагч Apple Store Shangri-La

Apple бол Sain

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.