Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Онцгой байдлын байгууллагад мэндчилгээ ирүүлжээ

ikon.mn
2020 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг

 Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог.

Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 31 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохилдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэндчилгээ ирүүлжээ.

Мэндчилгээнд:

“КОВИД-19” цар тахал нь гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааг бэхжүүлэх нь чухал гэдгийг дахин анхааруулж байна.Улс орнуудад нэгэн зэрэг олон хямрал нүүрлэж байна. Сүүлийн хорин жилийн хугацаанд цаг агаарын эрс тэс үзэгдэл нэмэгдсээр байгаа ч уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй аюул осол, байгаль орчны доройтлыг бууруулах чиглэлээр ахиц дэвшил бага гарсан.

Гамшгийн эрсдлийн сайн засаглал гэдэг нь шинжлэх ухаан, нотолгоонд үндэслэн ажиллахыг хэлдэг. Үүнд: тогтвортой хөгжлийн зорилтууд, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэхэд дээд түвшний улс төрийн үүрэг, оролцоо шаардлагатай байна.

Ядуурлыг арилгах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахын тулд бид олон нийтийн ашиг сонирхлыг бусад бүх зүйлээс илүүд үзэх ёстой. Иймээс энэ жилийн Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдрийг аюулгүй, гамшигт тэсвэртэй дэлхийг бий болгохын тулд гамшгийн эрсдлийн засаглалыг бэхжүүлэх хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна” гэжээ. 

 


Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар