Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн мэргэшлийн сургалтын 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт боллоо

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах Үндсэн мэргэшлийн /резидентийн/ сургалтын 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтыг 2020 оны аравдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Шалгалтанд Үндсэн мэргэшлийн 30 чиглэлээр 1,500 орчим хүн бүртгүүлэн өрсөлдөж байна.

 Энэ жилийн шалгалт хэд хэдэн онцлогтой болж байна.

Үүнд:

  • Жишиг сорилыг төвийн вэб хуудсанд байршуулснаас гадна хаана байгаагаас үл хамааран элсэгч өөрийгөө сорих цахим шалгалтыг өгч шалгалтандаа бэлтгэх боломжийг анх удаа бүрдүүллээ.
  • Дэвшилтэт технологийг ашиглан анх удаа цаасгүй шалгалтыг зохион байгуулж байна.
  • Шалгалт дуусмагц дүн ухаалаг төхөөрөмж дээр гарч шалгуулагч дүнгээ шууд харах боломж бүрдлээ.

 

Эх сурвалж: ЭМЯ