Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсаас 230 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авна

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү энэ сарын 9-10-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаа билээ.

Энэ үеэр Япон улсаас 230 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй буюу 0.01 хувийн хүүтэй зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна.

Уг зээлийн хэлэлцээрийн талаарх асуудлыг өнөөдөр Төсөв, Эдийн засаг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодоор хэлэлцэхээр болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр танилцууллаа.