Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний Геологийн албаны дэд даргаар Б.Уянгыг томилжээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын шийдвэрээр энэ онд Үндэсний Геологийн албыг байгуулсан байдаг. Тус алба нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдсэн геологийн судалгааны үндсэн дээр бүх төрлийн ашигт малтмалын нөөцийн байдал, геологийн бүтцэд байгаа гүний усны нөөц, хот-суурин газар болон хөгжлийн бүсүүдийн геоэкологийн өнөөгийн байдал, газар хөдлөх магадлалтай нутаг дэвсгэрийн геологийн үйл явцын геологи-тектоникийн тайлал, хурдны болон төмөр замын суурь гүний судалгааны нэгдсэн мэдээлэл, хот суурин газруудын төлөвлөлтийн геологи-тектоникийн суурь мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлэх юм.

Өнөөдрийн/2020.10.07/ Засгийн газрын хуралдаанаар Үндэсний Геологийн албаны дэд даргаар Б.Уянгыг томилсон байна.

Б.Уянга 1986 онд төрсөн. ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийг “Геологийн зураглал” мэргэжлээр төгссөн. Тэрээр үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаад 2010-2016 оны хооронд АНУ-ын Харвардын их сургуулийн Дэлхий Гараг судлалын тэнхимд Төв Азийн геологи, тектоникийн асуудлаар Докторын зэрэг хамгаалжээ.

2019 оныг хүртэл Японы Токиогийн их сургуульд Хөвсгөл, Тува-Монголын орчмын эртний геологийн тогтцын судалгааг докторын дараах судалгааны төслийн дагуу хийж гүйцэтгэж байгаад эх орондоо ирж суурьшсан удам дамжсан геологич.

Тэрбээр АНУ болон Японд суралцаж, судалгаа хийж байх хугацаандаа АНУ-гийн Геологийн Алба, Японы Геологийн Албадад ажиллаж, судалгаа хийж байсан туршлагатай. Геологийн суурь судалгааны үр дүнгээ олон улсын, чансаа өндөртэй сэтгүүлүүдэд тогтмол хэвлүүлдэг эрдэмтэн ба Америкийн Геофизикийн холбоо, АНУ болон Японы геологийн холбоод, Японы геологи судалгааны нийгэмлэгийн гишүүн юм байна.