Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Билл Гэйтс: Баян чинээлэг орнууд 2021 оны сүүлээр хэвийн амьдралдаа шилжих боломжтой

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ Covid-19 өвчний эсрэг вакцин амжилттай нэвтэрвэл баян чинээлэг улс орнууд 2021 оны сүүлээр хэвийн амьдралдаа шилжих боломжтойг Майкрософтын үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гэйтс өчигдөр "The Wall Street Journal" сэтгүүлд ярьжээ.

“Вакцин амжилттай бүтээж чадах уу гэдгийг бид одоохондоо хэлж мэдэхгүй байна. Чадлаа гэхэд олноор үйлдвэрлэхэд цаг хугацаа шаардагдана. Дараа нь вакцины хуваарилалт дээр АНУ-ын дотоодод, АНУ болон бусад улсуудын хооронд ширүүн өрсөлдөөн болох байх” гэж Гэйтс ярьсан байна.

Одоогоор өрнөдөд Pfizer ба BioNTech, AstraZeneca ба Оксфордын их сургуулийн хамтарсан багууд Covid-19 өвчний эсрэг вакцинаа түрүүлж бүртгүүлэхээр шаргуу ажиллаж байгаа гэнэ.

Гэйтс бас вакцин бэлэн болохоос өмнө АНУ-ын иргэдийн дунд вакцинжуулалтыг эсэргүүцэх үзэгдлийг бууруулах арга хэмжээ авах шаардлагатайг энэ үеэр онцолсон байна.

Орос, Хятад улсуудын бүтээж буй вакцины талаар асуухад Гэйтс “Оросын нэг, Хятадын зургаан төсөл Өрнөдийн компаниудтай ойролцоо шатанд хэрэгжиж байгаа. Гэхдээ Өрнөдийн компаниуд гуравдугаар буюу сүүлчийн шатны туршилт судалгаан дээрээ тэднээс нэлээд түрүүлж яваа” гэж хариулжээ.

 

Эх сурвалж: Reuters