Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк, Твиттер компаниуд Трампын постыг хязгаарлах арга хэмжээ авсан байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг коронавирусийн талаар худал мэдээлэл тараасан гэж үзээд Фэйсбүүк, Твиттер компаниуд постыг нь хориглох арга хэмжээ авсан байна.

Уг мэдэгдэлдээ Трамп “Томууны улирал эхэлж байна. Вакцинжуулалтаас үл хамааран жил бүр 100,000 хүртэл хүн томууны улмаас амиа алддаг. Ийм шалтгаанаар бид улс орондоо хорио цээрийн дэглэм тогтоох уу? Үгүй. Бид үүнтэй зэрэгцэн амьдарч сурах ёстой. Хүн амын ихэнх хэсэгт Covid үхлийн аюул учруулахгүй байгаа” гэж бичжээ.

Фэйсбүүк компани удалгүй Трампыг постыг устгасан бол Твиттер компани цааш тараах боломжийг нь хааж, “хуурамч мэдээлэл” гэсэн шошго зүүсэн байна.

“Бид Covid-19-ийн аюулыг үл ойшоосон агуулгатай мэдээллийг устгах журамтай” гэж Фэйсбүүк компанийн төлөөлөгч үйлдлээ тайлбарлажээ.

2019-2020 оны ханиад томууны улиралд АНУ даяар 22,000 орчим хүн нас барсныг албаны тоо баримт харуулж байна.

Харин Covid-19 өвчнөөр энэ оны эхнээс хойш 210,000 гаруй хүн амиа алдаад байгаа ба энэ нь дэлхийн аль ч улсын хохирлоос өндөр байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian