Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-д хандивлах эхний ээлжийн 16,000 толгой хонийг Замын-Үүдэд аваачин шинжилгээнд хамруулж эхэлжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчлахдаа 30,000 толгой хонь тус улсад хандивлах батламжийг төрийн тэргүүн Ши Жиньпинд гардуулан өгсөн билээ. 

Хандивын эхний ээлжийн 16,000 толгой хонийг Зам-Үүдэд аваачин 45 хоног тусгаарласан бөгөөд энэ хугацаа удахгүй дуусах юм байна.

Тусгаарлалтын 45 хоногийн хугацаанд хонь нэг бүрийг эрүүл ахуйн шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйтгэл хийж байгаа аж.

БНХАУ-ын хилээр гаргаад дахин тусгаарлах эсэхийг хоёр талын ажлын хэсэг шийдэх гэнэ.

Дараагийн ээлжийн 14,000 хонийг голчлон зүүн гурван аймгаас бүрдүүлэх ажил үргэлжилж байна.

Ерөнхийлөгчийн гардуулан өгсөн батламж: