Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын ойрын хүрээний 10 хүн коронавирусийн халдвар аваад байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа нар коронавирусийн халдвар авсныг тогтоосон билээ.

Үүнээс хэдхэн цагийн өмнө Цагаан ордны олон нийттэй харилцах албаны дарга, Трампын шадар туслахуудын нэг Хоуп Хиксээс халдвар илэрсэн юм.

Баасан гарагаас хойш Ням гараг хүртэл хугацаанд Трампын ойрын хүрээний нийт 10 хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ.

Ерөнхийлөгч Трамп яг хэзээ, хэнээс халдвар авсан нь тодорхойгүй байна.

Вирусийн халдвар хэд хоногийн дараа оношлогдож эхэлдэг гэвэл есдүгээр сарын 26-нд дээд шүүхийн гишүүнд шүүгч Эми Кони Барретыг нэр дэвшүүлсэн Цагаан ордны ёслолын арга хэмжээний үеэр анх тархсан байх магадлалтай байгаа юм.

 

Энэ үйл явдлын дараа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн анхны халз мэтгэлцээн зохион байгуулагдсан байна.

Дээрх арга хэмжээнүүдэд оролцсон хүмүүсээс тэргүүн хатагтай Меланиа Трамп, халз мэтгэлцээний бэлтгэлийг хангахад ажилласан Трампын зөвлөх асан Кэллиан Конвэй, Нью Жерси мужийн захирагч асан Крис Кристи нар халдвар аваад байгаа юм.

Мөн Трампын туслах Николас Луна, сонгуулийн менежэр Билл Степен болон Бүгд Найрамдах намын албан тушаалтнууд, сенаторууд зэрэг Трамптай ойр байсан хүмүүс коронавирусийн халдвар авсан нь тогтоогдоод байна.

 

Эх сурвалж: The Guardian