Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанкны худалдан авсан үнэт металл 17.1 тн болж, 35% өсжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монголбанк 2020 оны есдүгээр сард 2.3 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 17.1 тн үнэт металл худалдан аваад байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6 тонноор өссөн үзүүлэлт. Монголбанкны нийт худалдан авсан 17.1 тн үнэт металлын 15.4 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

2020 оны есдүгээр сарын тухайд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 123.9 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 154.5 кг үнэт металл худалдан авчээ.

Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 1.4 тн үнэт металл худалдан авлаа.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны есдүгээр сард 176,494.48 төгрөг байв.

График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

 

График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

 

 

Эх сурвалж: Монголбанк