Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

С.Одонтуяа: Эдийн засгийн үзүүлэлтийг яаж ч дарж, гоёод яг л тоогоороо гараад ирдэг

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:12 2020/10/02

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/watch/?v=334712791309315

Ийнхүү гишүүд асуулт асууж дууссаны дараа УИХ-ын гишүүн Т.Доржханд болон Т.Аюурсайхан нар үг хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Эдийн засгийн Бодлого, судалгааны хүрээлэнгийн судлаачид Мөнгөний бодлогын материалыг чанартай сайн материал болсон гэж үнэлснийг дуулгая.

Энэ удаа Монголбанкны бие даасан хараат бусаар үйл ажиллагаа явуулах байдлыг баталгаажуулмаар байна. Ипотекийн зээлийг хэрэгжүүлэх шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Зээлийн хүүг мөн бууруулах шаардлагатай. Гэхдээ энэ ажлуудыг хийдэг байгууллага нь Монголбанк биш" гэдгийг хэлсэн бөгөөд орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуулиас доогуур тавьж, үл тоож болохгүй ба нэг шүүгчийн хариуцлагагүй шийдвэрээс болж нэг нам сонгуульд орох боломжгүй, цаашлаад орон нутгийн сонгууль хойшлох нөхцөл үүсэхээр байгаад анхаарч, байр сууриа илэрхийлэхийг УИХ-ын даргаас хүсэв. 

Ийнхүү гишүүд үг хэлж дууссан бөгөөд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

12:29 2020/10/02

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: 2021 он бол зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх эхний жил. 2021 оны мөнгөний бодлогын хүрээнд ямар тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ. Малчдын амьдрал хүнд байна. Ноолуурын үнэ өсөөгүй, гантай байснаас Баянхонгор аймгийн малчид зээлээ төлж чадахгүйд хүрээд байна. Үүнээс бол арилжааны банкуудын чанаргүй зээл нэмэгдэх нь тодорхой боллоо. Иймд Баянхонгор аймгийн малчдын зээлийн төлөлтөд уян хатан хандах, тусгайлсан мөнгөний бодлого хэрэгжүүлэхэд арилжааны банкуудад дэмжлэг үзүүлэх боломж байгаа юу. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 2020 онд цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг таван хувиар агшихаар байгаа. Монгол Улсын хувьд хагас жилд 9.7 хувиар агшсан байна. Бид үүнийг нөхсөөр оны эцэст 2-2.8 хувьтай байх болов уу гэсэн хүлээлттэй байна. Үүнтэй холбогдуулан Монголбанк гурван багц арга хэмжээ авсан. 

Бодлогын хүүг буулгаснаар тодорхой хэмжээний эх үүсвэрүүдийг банкуудад гаргаж өгч байгаа. Ковидын улмаас эрсдэлд орсон зээлүүдэд хөнгөлөлт, чөлөөлөлт юу байна гэдэг дээр арга хэмжээ авсан. Хэрэглээний зээл төлөлтийг зургаан сараар хойшлуулах гэх мэт. 
Бизнесийн зээл дээр бүтцийн өөрчлөлт хийхийг зөвшөөрч байгаа. Малчдын зээл дээр асуудал гарах юм бол банкууд өөрсдөө Банкны холбоогоогоороо дамжуулан энэ асуудлыг хөндөж ярих юм бол Монголбанкны зүгээс бодлогын тодорхой арга хэмжээ авах боломжтой. 

12:01 2020/10/02

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Монголбанкны ерөнхийлөгч төсөв батлахад ийм байж болно, болохгүй гэдэг асуудлыг зоригтой хэлдэг байх хэрэгтэй. Эдийн засгийн үзүүлэлтийг яаж ч дараад, гоё чимээд тоогоороо гараад ирдэг золиг л доо. 

Нийслэлд аз жаргалын индекс 92 хувьтай гэж 20 телевизээр орой болгон ярьсан ч иргэд орой болгон гурван цаг түгжрээд худал гэдэг нь гараад ирдэг. Яг л энэ. Мөнгөний бодлого дээрх тоонуудыг нэг бүрчлэн үзэхэд маш аюултай нөхцөл байдал үүссэн байна. 

Макро эдийн засгийн үзүүлэлтүүд 1994 оны түвшинд хүрчихээд байна. ААН-үүд маш хүн нөхцөл байдалд, зээл олдохгүй байна. Өдрийн зээл гэдэг юмнаас болж олон хүн амьдарлаа алдаж байна. 

Ийм байхад тайлан тавиад суумааргүй байна. Сүүлийн дөрвөн жилд 10 их наяд төгрөг хэвлэсэн. 2016 он хүртэл зах зээлд эргэлдэж байгаа нийт мөнгөний дүн 10 их наяд байхад яагаад дөрөвхөн жилд 10 их наядыг хэвлэчихэв ээ. 

Валютын ханш 40 хувиар унасан. Энэ ковидтой хамаагүй шүү. Ковидоос үүдэн 3.8 хувиар унасан. Бусдыг нь иргэдийн цалин, тэтгэврээс хулгайлсан. Энэ бүхнийг яах вэ. 

Ханшаа цаашдаа барьж чадах уу. 2.3 тэрбум ам.долларыг интервенцэд гаргасан юм байна. Ингэж гаргаад байхад яагаад ханшаа барьж чадахгүй байна вэ. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Сүүлийн дөрвөн жилд ДНБ нэрлэсэн дүнгээрээ 10 их наядаар томорсон. 27 их наяд байсан бол 37 их наяд болсон. Мөнгөний нийлүүлэлт эдийн засгийн өсөлттөө дагаад томорсон. Үүний нэлээд хувийн алт эзэлдэг.

Ялангуяа 2016 оны төгсгөлд Монгол Улс валютын нөөцгүй болоод байсан бол одоо валютын нөөц 3.6 тэрбум ам.доллар болсон. Үүний 70-80 хувь нь төв банкны өөрийнх нь валютын нөөц байгаа. Энэ дүнгээр үзэх юм бол мөнгөний нийлүүлэлт томорсон биш чанар нь сайжирсан гэж хэлж болно. 

10:30 2020/10/02

Үргэлжлүүлэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Тогтоолын төслийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав. Үүний дараа гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Төсөв дээр хүүхдийн мөнгө байгаа. Энэ жилийн хүүхдийн мөнгө гүйцэтгэлээр 1.9 их наяд хүрсэн байна. Гэвч энэ нь хэрэглээг нэмэгдүүлдэг. 

Хүүхдийн мөнгө валютын нөөцийг бууруулж, ханш өсгөж, эргээд ард иргэдэд дарамт болдог. Та нар үүнийг шууд хэлдэг баймаар байна. Тэгэхгүй бол биднийг хэлэхээр улстөржүүлдэг. Хүүхдийн мөнгө энд баас болоод, Эрээнд хөрөнгө оруулалт болдог. Ирэх зургаадугаар сар болтол ахиад нэг их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулах нь. Бид зоригтой арга хэмжээ авч чадахгүй хэр нь халамжийг хавтгайруулж байна. 

Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгоно гэж байна. Энэ нь мөн л барилгын материалын импортыг нэмэгдүүлнэ. 

Сум бүрт 1 тэрбум төгрөгөөр таван үйлдвэр барихад асуудал шийдэгдэнэ. 100 мянган төгрөг хэдхэн өдрийн хоол шүү дээ. Ийм юмыг манай санхүүгийн байгууллага хэлдэг баймаар байна. 

Харин хүүхдийн мөнгийг яг хэрэгцээтэй хэсэгт нь өгдөг бол өөр хэрэг. Ингэж хийдэг Ерөнхий сайд байвал энэ улс орон босоод ирнэ. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Төв банкнаас явуулж байгаа мөнгөний бодлогыг аль болох төсвийн бодлоготой уялдуулахыг зорьдог. Энэ жилийн төсвийн алдагдал 12 хувьтай байгаа. 

Хүүхдийн мөнгө олгож байгаа асуудал дээр Монголбанк ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй. Харин энэ жилийн хувьд статистикаас харахад өрхийн орлого буураагүй байгаа нь сайн тал юм. 

09:16 2020/10/02

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ. 

Хуралдаанаар:

  • Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 06 дугаар дүгнэлт;
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 7 гишүүн 2020.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл.

Чуулганы хуралдаанаар "Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.