Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Ногоон технологи-2020” өдөрлөг болно

ikon.mn
2020 оны 10 сарын 2
iKon.MN

Махатма Гандийн хөшөөний дэргэд

09:00 цагаас БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны удирдлагууд Махатма Гандийн хөшөөнд цэцэг өргөнө.

“Blue Sky” зочид буудалд

09:00 цагаас “Ногоон технологи-2020” өдөрлөгийн нээлт болно.

Засгийн газрын XI байранд

10:00 цагаас Сонгуулийн ерөнхий хороо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод, залуучуудын "УБ паспорт", "Мину хота", "Өглөө" кампанит ажлын зохион байгуулагчид орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийнэ.

НМХГ-т

10:00 цагаас мэргэжлийн хяналтын байгууллагаас согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газруудын короновируст халдвараас сэргийлэх ажилд хийсэн шалгалтын дүнгээ танилцуулна.

“Пума Империал” зочид буудалд

10:30 цагаас Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Цар тахлын үеийн редакцын бодлого ба өөрийн зохицуулалт” уулзалт, хэлэлцүүлэг болно.

ЭМЯ-нд

11:00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлэл хийнэ.

Ерөнхий боловсролын 93 дугаар сургуулийн байранд

11:00 цагт тус сургуулийн амт олон “Хүн бай” нөлөөллийн аянд нэгдэж, багш нарын баярыг тэмдэглэх төсвөө "Ид шидийн орон"-д хандивлах талаар мэдээлэл хийнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт ахмад төмөр замчид Монгол Улсын төмөр замын бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

11:30 цагт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г танилцуулна.

Төв шуудангийн байранд

11:45 цагт “Монгол Шуудан” ХК-ийн шинээр нэвтрүүлсэн Олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээний нээлт болно.

ХӨСҮТ-д 

12:00 цагт Тайванийн төлөөлөгчийн газар хандив гардуулна. 

Монголын уран зургийн галерейд

12:40 цагаас Ардчилсан хувьсгалын мэдээллийг Ройтерс агентлагаар дамжуулан дэлхий нийтэд мэдээлж байсан сэтгүүлч Иръяа Халашийн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Хууль зүйн үндэсний хүрээлэнд

14:00 цагаас Нээлттэй Нийгэм Форум, Монголын хуульчдын холбооноос “Нийтийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой захиргааны хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагаа: Шүүхийн практик” судалгааны тайланг танилцуулна.

ГХЯ-нд

17:30 цагт Махатма Гандийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан дурсгалын зоосны нээлт болно.