2020/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.85₮
B30
УЛААНБААТАР
|
-9°
B30
УЛААНБААТАР
11°
|
-6°
B30
УЛААНБААТАР
10°
|
-3°
13:00
S32
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S31
19:00
S31
20:00
S31
-2°
21:00
S31
-3°
22:00
S31
-3°
23:00
S31
-4°
00:00
S31
-4°

Үнэт металл, үнэт чулуун эдлэлийн арилжаа эрхлэгчдэд зориулсан сургалт хоёр өдөр үргэлжилнэ

ikon.mn
2020 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг

Санхүүгийн зохицуулах хороо салбарын холбоодуудтай хамтран мэргэжлийн оролцогчдоо чадавхижуулах, мэргэшүүлэх, тэдний санал бодлыг бодлого, үйл ажиллагаандаа тусгах зорилгоор хэлэлцүүлэг, сургалтыг тогтмол зохион явуулж ажилладаг. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн үндэсний холбоотой хамтран мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай мөн холбогдох бусад сэдвийн хүрээнд салбарын оролцогчид буюу үнэт металл, үнэт чулуун эдлэлийн арилжаа эрхлэгчдэд зориулсан сургалтыг зохион явууллаа. 

Хорооны дарга Д.Баярсайхан сургалтыг нээж хэлсэн үгэндээ, “Салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал, эрхзүйн зохицуулалтын орчин, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх хүрээнд юуг анхаарч ажиллах хэрэгтэй вэ гээд Та бүхний үйл ажиллагаагаа явуулахад өдөр тутамд нь тулгардаг асуудал, бэрхшээл нөгөө талд гарц шийдлийн талаар мэдээлэл өгсөн сургалт болно гэдэгт итгэлтэй байна.

Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага буюу ФАТФ-аас манай улсад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотой эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хяналтыг сайжруулах үүрэг өгсний дагуу УИХ-аас Хороонд санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйл ажиллагаанд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага болон үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийг хамааруулах болсон. Иймээс Хороо өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр хэд, хэдэн ажлыг хийж хэрэгжүүлснээ өнөөдөр Та бүхэнд танилцуулна.

 

Сүүлийн жилүүдэд улс орнуудад үнэт металл, үнэт чулууны салбарын хяналт нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлд илүүтэй анхаарч, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх болсон. Үүний нэг адил Хорооноос санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд хяналт тавихдаа олон улсын жишигт нийцсэн, эрсдэлд суурилсан хяналтыг гүйцэтгэхэд түлхүү анхаарч ажиллаж байна. Иймээс Та бүхэн энэ хүрээнд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсье.

Ер нь салбараа хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын хүчин чармайлт чухал тул бодлого стратегиа боловсруулах, зохицуулалтын зохистой орчин бүрдүүлэх, нэгдсэн статистик тоон мэдээлэлтэй болох, мэргэжлийн оролцогчдоо ил тод мэдээллээр хангах, эрх ашгийг нь хамгаалах, мэргэшүүлэх гээд хамтдаа хийж, хэрэгжүүлэх олон ажил бидэнд бий. Төрийн зохицуулагч байгууллагын хувьд Хороо бүх талаараа Та бүхнийг дэмжиж, хамтарч ажиллах болно” гэдгийг онцолж хэлсэн юм. 

Сургалтын үеэр салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлаас гадна тайлан мэдээ гаргах зааварчилгаа, цахим бүртгэлийг нэвтрүүлэх, Үнэт металл үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн үндэсний холбооны мэдээлэл, Үнэт металлын сорьцын газрын чиг үүргийн талаар зэрэг цаг үеийн асуудлаар ч мэдээлэл өгсөн юм. 

Хоёр өдөр үргэлжлэх сургалтад үнэт металл, үнэт чулуун эдлэлийн арилжаа эрхлэгч 400 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож байна. 

 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

x