Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ар гүнтийн замд "Isuzu Juston" маркийн машин онхолдож, нэг хүн амиа алджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 9 сарын 30
iKon.MN

Хурдтай явсан том оврын автомашин шаардлагатай газар зогсож чадалгүйн улмаас эсрэг урсгалын зам руу орж, өөдөөс нь ирсэн зам тээврийн осол гаргаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд өчигдөр цацагдсан.

Тэгвэл мөн өдөр буюу есдүгээр сарын 29-нд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Ар гүнтийн замд "Isuzu Juston" маркийн автомашин замын хажуу руу онхолдсон ноцтой зам тээврийн осол гарлаа.

 
 
Гэрэл зургийн эх сурвалж: ТЦА

Ослын улмаас уг автомашин дотор явсан зорчигч 44 настай эрэгтэй хүнд гэмтэж, жолооч 50 настай эрэгтэй амиа алджээ. 

Иймд иргэд жолооч нарыг авто замын нөхцөл, автомашины онцлог, ачаа тээшний хэмжээнд тохируулан хурдаа сонгож хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.