Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЯ: ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа найман хүний хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 568 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй болохыг ЭМЯ-наас мэдээллээ.

Батлагдсан нийт 313 тохиолдлоос 305 нь эдгэрсэн бөгөөд ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа 8 хүний 6-ынх нь биеийн байдал хөнгөн, 2 нь хүндэвтэр байна.

 

Дэлхий дахинаа өнгөрсөн 24 цагийн хугацаанд 302 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 5 мянга гаруй хүн эндcэн байна. Өвчлөл өмнөх өдрөөс 4 мянгаар нэмэгдэж, нас баралт ижил түвшинд байгаа бол 242 мянга гаруй хүн эдгэрчээ.