Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар дүүргийн 35, 58 дугаар сургууль хүүхдийн автобустай болжээ

Сүхбаатар дүүрэг
2020 оны 9 сарын 28
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг

Сүхбаатар дүүрэгт төрийн өмчийн 25 сургууль, төрийн бус өмчийн 21 сургуульд нийт 41 мянган хүүхэд суралцаж байна.

Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ долоо хоногоос эхлэн 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа ажил хэвийн горимд шилжиж байгаа. Үүнтэй холбогдуулан дүүргийн Засаг дарга Х.Болормаа 14 дүгээр хороонд байрлах 35, 15 дугаар хорооны “Эрдмийн хөтөч” 58 дугаар сургуульд тус тус сурагчийн автобусыг хүлээлгэн өгөв.

Энэ үеэр Засаг дарга “Эдгээр сургуулиудад дүүргийн алслагдсан буюу 14, 15, 16, 18, 19 дүгээр хорооны хүүхдүүд суралцдаг. Хамгийн хол нь зуслангийн бүс Хандгайт орчмоос хүүхдүүд хичээлдээ ирж, очиж байна. Энэ хүүхдүүдийн эрүүл аюулгүй зорчиход сургуулийн автобус зайлшгүй хэрэгтэй.

Тиймээс дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургуулийн автобусыг нэмэгдүүлэх замаар хол гэртэй хүүхдүүдийг тав тухтай зорчих боломж олгож байгаа юм” гэлээ.