Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нүүрс тээврийн жолооч нарт хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс сэргийлэх сургалт хийв

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Нүүрс тээврийн машинаас сүүлийн үед хар тамхи, дэрвэгэр жиргэрүүгийн үндэс гэгчлэн хууль бус бараа хилээр гаргах оролдлого цөөнгүй гарах болсон. 

Тэгвэл ГЕГ-ын Зѳрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын алба Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумын нутаг дэвсгэр, Цагаан хад, Гашуунсухайт боомтод ээлжит хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах үеэрээ нүүрс тээврийн жолооч нарт хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ухуулга нөлөөллийн сургалт зохион байгуулж, сэрэмжлүүлэг сурталчилгааны материал тараан ажиллалаа. 

Урьд өмнөх шалгалтуудаар мими зэрэг мансууруулах үйлчилгээтэй бодисууд 8-10 кг илэрч хураагдаж байсан бөгөөд урьдчилан сэргийлэх, ухуулга нөлөөллийн арга хэмжээний үр дүнд зөрчил эрс буурчээ.

Уг ажиллагааг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран зохион байгуулж, цаашид тогтмол зохиохоор төлөвлөв.

 

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар