Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

ХУД-ийн 4-р хорооны иргэдийн хүсэлтээр дахин боловсруулах бүтээгдэхүүнийг худалдан авах үйл ажиллагааг зохион байгууллаа

ikon.mn
2020 оны 9 сарын 22
iKon.MN
https://www.facebook.com/Khanuul.irgediin.tuluulugchdiin.hural/videos/1730339737114329/

Хан-Уул дүүрэг "Эко дүүрэг" болох зорилтыг тавин ажиллаж энэ хүрээнд олон ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд үүний нэг нь энэ амралтын өдөр Хан-Уул дүүргийн ИТХ, Дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтэс, “Хоггүй Монгол” ТББ-тай хамтран “Явуулын Дахивар Авах Станц” буюу дахин боловсруулах бүтээгдэхүүнийг худалдан авах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Хог хаягдлыг анхнаас нь ангилан ялгах нь агаар, ус, хөрсний бохирдол үүсгэхгүй, эрүүл мэндэд ач тустай. Түүнээс гадна дахин боловсруулалт явагдсанаар улсын эдийн засгийн өсөлтөд ч нэмэртэй тул иргэн хүний үүргээ биелүүлж, хогоо ангилж хэвших нь зүйтэй юм.

Манай орны хувьд хогоо ангилан ялгаж хэвших ажлыг эрчимжүүлэхээр холбогдох хууль, дүрэм журмыг гаргасан байдаг. Харин үүнийг хэрэгжүүлж, ард иргэдийнхээ эрүүл мэнд, цаашлаад эх дэлхийгээ хайрлах энэхүү үйл ажиллагааг дэмжиж нийслэлийн бүх дүүргүүдэд зохион байгуулж хэвшихийг уриалж байна.

 

Эх сурвалж: ХУД-ийн ЗДТГ