Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

С.В.Лавров: Коронавирусийн цар тахлаас үл хамааран манай хоёр орны хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна.

Хоёр орны сайд нар хэлэлцээ хийж байгаа тухай мэдээллийг хүлээн авч үзнэ үү.

ШУУД ҮЗЭХ:

Квантуны армийг бут цохиход монголын ард түмнээс үзүүлсэн тусламжийг өндрөөр үнэлж, үргэлж санаж явдаг

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров "Гадаад улсад хийж байгаа айлчлалын анхны улсаар ОХУ-г сонгосон танд талархлаа илэрхийлье. Манай хоёр улс орон харилцааны урт удаан түүхтэй. Ирэх жил дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд бидний бодит хамтын ажиллагаа улам илүү удаан байх болно.

Өнөөдөр манай хоёр улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээний жуух бичгийг солилцсон. Энэхүү гэрээ нь манай цаашдын хамтын ажиллагааны үндэс суурь, баримт бичиг байх болно.

Энэ жил бид дэлхийн хоёрдугаар дайны 75 жилийн ойг хамтран тэмдэглэсэн. Дайны он жилүүдэд болон тухайлбал квантуны армийг бут цохиход монголын ард түмнээс үзүүлсэн тусламжийг өндрөөр үнэлж, үргэлж санаж явдаг.

Коронавирусийн цар тахлаас үл хамааран манай хоёр орны хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг онцлон тэмдэглэе.

Өнөөдрийн яриа хэлэлцээгээр хоёр талын төдийгүй олон улсын хамтын ажиллагааны бүх асуудлаар санал солилцоно гэж найдаж байгаа. Цаашлаад манай хоёр улсын төрийн өндөр дээд түвшинд хүрсэн тохиролцоог хэрхэн ажил хэрэг болгох талаар тодорхой тохиролцоонд хүрэх байх гэж найдаж байгаа".

Хугацаагүй байгуулсан энэхүү гэрээ нь манай хоёр улсын ирээдүй хойч үеийн мөнхийн хамтын ажиллагааг тодорхойлсон өндөр ач холбогдолтой

mpa.mn

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван "Цар тахалтай энэ хүнд нөхцөлд хийж буй миний айлчлал нь хоёр орны эдийн засаг, худалдаа, улс төр бүхий л төрлийн хамтын ажиллагааг дээшлүүлсэн шинэ шатны айлчлал болж байгаа гэж би хувьдаа ойлгож байгаа.

Монгол Улсад шинэ парламент, Засгийн газар байгуулагдсанаас хойш Засгийн газрын гишүүний хувьд анхны айлчлалаа ОХУ-д хийж байгаа нь Монгол-Оросын харилцаанд өндөр ач холбогдолтой айлчлал болж байна гэж үзэж байна.

ОХУ-ын засгийн газрын дэмжлэгтэйгээр тус улсын эрдэмтэн, эмч нарын нөр их хөдөлмөрийн үр дүнд коронавирусийн эсрэг вакцин гаргаж авсанд Монголын ард түмний өмнөөс халуун баяр хүргэж байна.

Өнгөрсөн онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчлал хийх үеэр хоёр орны найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг хоёр улсын Төрийн тэргүүн нар байгуулсан. Энэхүү гэрээг соёрхон батлах жуух бичгийг тантай солилцох боломж олдсонд баяртай байна.

Хугацаагүй байгуулсан энэхүү гэрээ нь манай хоёр улсын ирээдүй хойч үеийн мөнхийн хамтын ажиллагааг тодорхойлсон өндөр ач холбогдолтой гэрээ болсон.

Монгол Улс, ОХУ-ын уламжлалт найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн" гэв.