Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Хэтэрхий жаахан ч гэсэн охин минь тэмцэж байна"

ikon.mn
2020 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Ээжийнхээ өвөрлүү шургаж орж ирж байна гэж зүүдлүүлж ирсэн орчлон хорвоод хамгийн том мөрөөдөл ч биелж болдгийг баталж, хорвоогийн зөв буруу, худал үнэнийг таниулах гэж ирсэн сахиусан тэнгэр жаахан нялх охин минь.

Уушгины хатгалгаа, бөөрний үрэвсэл гэж онош нь тогтоогдохгүй явсны эцэст 2020.09.14-нд  эцсийн батлагдсан шинжилгээний хариу гарч аймшигт мэдээ гэнэт дуулган 1 нас 10-хан сартай бяцхан охин Сүйжин минь цусны хорт хавдартай болох нь тогтоогдсон. Хавдар нь тархинд болон бусад хэсэгтээ үсэрхийлэх тархах магадлал өндөр гээд яаралтайгаар бүтэн унтуулгатай химийн хүнд эмчилгээ эхэлсэн. Хэтэрхий жаахан ч гэсэн охин минь тэмцэж байна.

Бид охиноо БНСУ-д эмчилгээнд явуулах шаардлагатай байгаа ба цаг алдалгүй эмчилгээгээ хийлгэвэл эдгэх магадлал өндөр гэж эмч нар хэлсэн. Эмчилгээний зардал өндөр байгаагаас гадна төлбөрийн боломж, санхүүгийн хүнд асуудалтай тулгарч 800,000,000 төгрөг шаардлагатай болоод байгаа юм.

Та бүхэнд бяцхан охинд минь туслаж нэг нэгнээ гэсэн хайр энэрэл хамтын хүчээр хийсч ирсэн гайт өвчин зовлонг сөрөхөд тусална уу гэж хичээнгүйлэн гуйж байна.

Та бүхний өргөсөн сэтгэлийн хандивын зарцуулалтыг дор бүр нь тайлагнах болно.

 

Facebook group: Huurhun Zurhtei Hamtdaa /Энд хандивтай холбоотой ил тод мэдээллүүд, эмчилгээний явц зэрэг тавигдах болно/
Хандивын данс: Худалдаа Хөгжлийн Банк
Данс эзэмшигч: Номингоо /Ээж/
Дансны дугаар: 410025704
Хаан банк: 5027313111
Утас: Ээж Номингоо 99007551, Эгч Хатанзул 88112201
Хаш таг: #savecuteuji

БНСУ-ЫН ЭМНЭЛГҮҮДЭЭС ИРСЭН МЭДЭЭЛЛИЙН НЭГТГЭЛ

Эмнэлгийн нэр

SEOUL NATIONAL UNIVERSITY HOSPITAL

Эмчилгээний ерөнхий төлөвлөгөө

Зарцуулагдах Хугацаа

Үнийн санал

Тайлбар

Ерөнхий эмчийн үзлэг

Тухайн өдөртөө

60 000 вон

Хүүхдийн цусны хавдрын эмч Хён Жин эсвэл Хун Гёнтэг профессор

Анхан шатны шинжилгээ

7-10 хоног эмнэлэгт хэвтэх шаардлагатай

10 000 000 вон орчим

 

Хавдрын нарийн шинжилгээ

Химийн эмчилгээтэй зэрэгцэж хийгдэнэ.

20 000 000 вон орчим

Химийн эмчилгээг 6 сар – 1 жилийн хугацаатай хийгддэг.

Химийн эмчилгээ

Шинжилгээний хариуд үндэслэн хугацаа тогтоогдоно

100 000 000 вон орчим

Химийн эмчилгээний үр дүнгээс хамаарч чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа эсвэл бусад эмчилгээний төлөвлөгөө товлогдоно

180-200 000 000 вон орчим

Донорын шинжилгээ нэмэгдэнэ.

Нэмэлт

Ор хоног, гадуур эм, хэрэгслийн төлбөр нэмэгдэнэ.

 

Эрсдэл

  1. Өвчтөнг онгоцоор тээвэрлэх, зөөвөрлөх зэргээс үүдсэн эрүүл мэндийн өөрчлөлт
  2. Цар тахлаас үүдсэн нислэгийн асуудал
  3. БНСУ- хол хорионд орно.
  4. Хол хорионд байх үед гарах эрсдэл, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх байна.

Виз

Асран хамгаалагч 1-2 хүн

Цахим виз /3-7 хоногт гарна/

Дээрх үнийн санал нь ерөнхий үнэ бөгөөд эмчийн үзлэг, шинжилгээний дүгнэлт, эмчилгээний төлөвлөгөөнөөс хамаарч өөрчлөгдөх болохыг анхаарна уу.

Эмнэлгийн нэр

SAMSUNG HOSPITAL

Эмчилгээний ерөнхий төлөвлөгөө

Зарцуулагдах Хугацаа

Үнийн санал

Тайлбар

Ерөнхий эмчийн үзлэг

Цаг авах шаардлагатай

Эмчийн зэрэглэлээс хамаарч үнэ нь өөр өөр байгаа.

Анхан шатны шинжилгээ

-Цусны шинжилгээ

- Ясны шинжилгээ

- Бусад шинжилгээ

7 хоног

10-15 000 000 вон орчим

Бусад эмнэлгийн гаргасан шинжилгээний дүгнэлтийг хэрэгсэхгүй.

Хавдрын нарийн шинжилгээ

3-4 долоо хоног эмнэлэгт хэвтэх

20 000 000 вон орчим

Химийн эмчилгээ

/шаардлагатай гэж үзвэл туяа эмчилгээ хавсарна/

32-39 хоног эмнэлэгт хэвтэх шаардлагатай.

Эмчилгээний төлөвлөгөө, химийн эмчилгээний төрлөөс хамаарч дунджаар

40-90 000 000 вон орчим

/Туяа эмчилгээний төлбөр ороогүй болно/

Химийн эмчилгээг 6 сараас – 1 жилийн хугацаатай хийгддэг.

Нэмэлт мэдээлэл

Өвчтөний биеийн байдал, эмчилгээний төлөвлөгөөнөөс /химийн эмчилгээ/ хамаараад өөр өөр байдаг ч БНСУ-д 1 жил оршин суух шаардлагатай.

Дээрх үнэд Эмнэлгийн ор хоногийн төлбөр багтаагүй бөгөөд эмчийн үзлэг, хавсарсан өвчин эмгэг байгаа бол нэмэлт төлбөр гарахыг анхаарна уу.

Виз

Асран хамгаалагч 1-2 хүн явах боломжтой

Цахим виз /3-7 хоногт гарна/

Эрсдэл

  1. Өвчтөнг онгоцоор тээвэрлэх, зөөвөрлөх зэргээс үүдсэн эрүүл мэндийн өөрчлөлт
  2. Цар тахлаас үүдсэн нислэгийн асуудал
  3. БНСУ- хол хорионд орно.
  4. Хол хорионд байх үед гарах эрсдэл, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх.
Дээрх үнийн санал нь ерөнхий үнэ бөгөөд эмчийн үзлэг, шинжилгээний дүгнэлт, эмчилгээний төлөвлөгөөнөөс хамаарч өөрчлөгдөх болохыг анхаарна уу.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.