Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ ойрын өдрүүдэд Беларусь, Казахстан, Киргизистан, Өмнөд Солонгостой агаарын хилээ нээхээр болжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Ойрын өдрүүдэд Беларусь, Казахстан, Киргизистан, Өмнөд Солонгос улсуудтай агаарын хилээ нээх болсныг ОХУ-ын засгийн газар Ням гарагт зарлажээ.

Есдүгээр сарын 21-нээс эхлэн Нур-Султан, Бишкек, Минск хотууд руу, есдүгээр сарын 27-ноос эхлэн Сөүл хот руу долоо хоногт нэг нислэг үйлдэхээр болсон байна.

Тухайн улсаас ирсэн зорчигчдыг тусгаарлахдаа Оросын иргэдэд ямар арга хэмжээ авч байгаатай ижил арга хэмжээ авахаар болжээ. Өөрөөр хэлбэл тухайн улс Оросын иргэдийг тусгаарлахгүй шууд хилээр нэвтрүүлбэл мөн нэвтрүүлж, тусгаарлавал мөн ижил хугацаагаар тусгаарлах гэнэ.

ОХУ гуравдугаар сараас эхлэн коронавирусийн халдварыг хязгаарлах зорилгоор агаарын хилээ бүрэн хааж байв. Наймдугаар сарын 1-нээс эхлэн Британи, Танзани, Турк улсуудтай анх агаарын хилээ нээсэн юм.

Наймдугаар Сарын 15-наас Швейцарь улстай агаарын харилцаагаа сэргээжээ.

 

Эх сурвалж: ТАСС