Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Тусгаарлалтад байгаа хүмүүсийг хянахад хиймэл оюун ухаан илүү үр дүнтэй байна гэж дэлхийн хэвлэлүүдэд мэдээлжээ"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дэлхийн зарим улс оронд коронавирусийн халдварын дэгдэлт эрчимтэй тархаж байгаа болон тусгаарлалтад байгаа хүмүүсийг хянах арга хэрэгслийн талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.

  • Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 29 сая хүн коронавирусээр өвчилж, 900 гаруй мянган хүн нас баржээ. 
  • АНУ болон Зүүн Өмнөд Азийн бүсэд коронавирусийн халдварын өвчлөл хамгийн өндөр байна. 
  • Хавьтлын судалгаа нь халдварын тархалтыг хянах хамгийн чухал арга бөгөөд дэлхийн улс орнууд цахимд суурилсан дижитал технологийг хавьтлыг хянах бүх үе шатуудад өргөн ашиглаж байна. Тусгаарлалтад байгаа хүмүүсийг хянахад хиймэл оюун ухаан илүү үр дүнтэй байна гэж дэлхийн хэвлэлүүдэд мэдээлжээ.
  • Шинэ Гвиней, Филиппин улсад иргэдийн дунд өвчний дэгдэлт өргөн цар хүрээтэй болж байна. Энэ нь Манила хотын гудамжинд шашны цуглаан, туг өргөх ёслол хийж олныг цуглуулан хөл хорионы дэглэмийг зөрчсөн нь халдварыг илүү дэгдэхэд хүргэжээ.
  • БНХАУ, Япон, Шинэ Зеланд, Тайвань, БНСУ-д bluetooth, QR код гээд GPS-д суурилсан байршил тогтоох аргаар коронавирусийн халдвар авсан хүний хавьтлыг судалж байна.
  • Шинэ Зеландад хиймэл оюун ухаан ашигласны үр дүнд халдварын ойрын хавьтлыг 48 цагийн дотор 95% хүртэл илрүүлэн тусгаарлаж байна. 
  • БНХАУ-ын Ухань хотын нисэх онгоцны буудал есдүгээр сарын 16-наас нээгдсэн. Нислэгийн тасалбар 75% хүртэл борлуулагджээ. Кинотеатруудын 75% нь есдүгээр сарын 25-наас эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
https://www.facebook.com/191166414402268/videos/662338804692320

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.