Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Зарим хүн есдүгээр сарын сүүлээр ирэх вакциныг Ковид-ийнх мэтээр ойлгож байгаа нь буруу. Томуугийн вакцин ирэх юм"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр томуу болох Ковид-19 вакцины талаар мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Зарим хүн есдүгээр сарын сүүлээр ирэх вакциныг Ковид-ийн вакцин мэтээр ойлгож, ярьж байгаа нь буруу юм. Дэлхийд тэргүүлэх улсууд Ковид-ийн вакциныг хийж байгааг анхааралтай хянаж байна. Вакцин нь гараад батламжаа авч, худалдаанд гарсан үед нь бид хоцрохгүй авахаар төлөвлөсөн байгаа.

Томуугийн вакцин есдүгээр сард багтаж ирнэ.

Засгийн газраар захиалагдсан 120,000 хүн тун вакцин, АНУ-ын Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хандиваар өгөх 89,450 хүн тун вакцин ирнэ.

Мөн сайн мэдээ байна. ДЭМБ-ын дэмжлэгээр 300,000 хүн тун томуугийн вакцин энэ сард багтан ирнэ.

Томуугийн эдгээр вакциныг ирмэгц эмнэлгийн ажилчид, хил, гаалийн ажилтан, онцгой, хууль хүчний байгууллагынхан, жирэмсэн эмэгтэйчүүд, 0-5 хүртэлх насны хүүхдүүд, 65-аас дээш насны өндөр настануудад хийх ажлыг цаг алдахгүй зохион байгуулна.

Өөрөөр хэлбэл 209,450 хүн тун вакцин дээр 300,000 хүн тун томуугийн вакцин нэмэгдээд энэ есдүгээр сард ирнэ" гэв.

https://www.facebook.com/191166414402268/videos/662338804692320

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.