Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конг-Улаанбаатарын транзит нислэгээр 266 иргэн ирлээ

ikon.mn
2020 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хонг Конг-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц өнөөдөр 16:37 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 226 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд 25 нь эрүүл мэндийн шалтгаантай, 48 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 38 нь ахмад настан, 115 нь бусад шалтгаантай иргэн байна.

Иргэдийг  ХӨСҮТ, ЦТЭ, Тоёоко Инн зочид буудал, Баянбайгаль зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.