Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхэд харах үйлчилгээний төвүүд өнөөдөр бүртгэлээ эхлүүлж байна. 2-3 хүртэлх насны хүүхдийг хамруулна"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 9 сарын 17
iKon.MN
 
гэрэл зургийг MPA.mn

Хүүхэд харах үйлчилгээг 2020 оны есдүгээр сарын 21-ний өдрөөс үргэлжлүүлж, 2-3 хүртэлх насны хүүхдийг хамруулна гэдгийг Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээллээ. 

Тодруулбал, Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн бүртгэл есдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд үргэлжлэн, есдүгээр сарын 21-нээс үйл ажиллагаа эхлүүлэх юм байна. 

Хүүхэд харах үйлчилгээнд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхэд хамрагдах боломжтой. 

Хүүхдээ бүртгүүлэхдээ: 

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Эрүүл мэндийн шинжилгээний бичгийг авч очих хэрэгтэйг анхааруулав. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/318516862711126/