Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

А.Намуун, iKon.mn
2020 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Blue Sky” зочид буудалд

09:00 цагт БОАЖЯ-наас “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт” зохион байгуулна.

11:00 цагт Хэнтий аймагт баригдаж байгаа Түүхэн аялал жуулчлалын 6 цогцолборын талаар мэдээлэл өгөх хэлэлцүүлэг болно. Тус арга хэмжээнд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл болон төслийн удирдагчид оролцоно.

НМХГ-т

10:00 цагт Мэргэжлийн хяналтын байгууллагаас барилгын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахаар хийсэн хяналт шалгалт, барилгын болоод үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцлийн талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

10:00 цагт "Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт, өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ" хэлэлүүлэг болно.

14:00 цагт УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлэх талаараа мэдээлнэ.

“Баянхошуу Бизнес Инкубатор төв”-д 

10:00 цагт “Бизнесийг хөгжүүлэх санхүүжилтийн боломж” өдөрлөг болно.

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 

10:00 цагт "Чихрийн шижингийн эрт илрүүлэг, өөрийн хяналтыг сайжруулах нь" сургалт болно.

ЭМЯ-нд

11:00 цагт COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордны баруун талд 

11:30 цагт Иргэний хөдөлгөөн, ТББ-ууд нэгдэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт “Монгол төрийн Модон сүлд Үндсэн хуулиа зөрчсөн үү” шаардлага хүргүүлнэ.